Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2022.09.21/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр улсын төмөр зам, авто зам, агаарын тээвэр, авто тээврийн хамтын ажиллагаа, хилийн боомтуудын хүчин чадлыг сайжруулах, байнгын ажиллагаатай болгох талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт “БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшү нарын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалууд үр дүнтэй болсон. Эдгээр айлчлалыг амжилттай зохион байгуулж, хоёр орны хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулж буй Элчин сайд танд баяр хүргэе гээд эдгээр айлчлалаар хэлэлцсэн олон ажлууд бодит үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна гэлээ.
Мөн айлчлалын үеэр хоёр улсын хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замыг холбох тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан нь хоёр улсын хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна. Энэхүү санамж бичгийг байгуулснаар 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах эрх зүйн нөхцөл бүрдсэн. Иймд Хятадын талтай хамтран тус Хэлэлцээрийг шинэчлэн байгуулах ажлыг эрчимжүүлэх саналтай байна гэв.

Түүнчлэн Төмөр замын хамтын ажиллагааны хүрээнд галт тэрэгний цувааг нэмэгдүүлэх, хоосон чингэлгийн буцаалтыг сайжруулах замаар чингэлэг тээврийн гацааг арилгаж татан авалтыг хэвийн хэмжээнд оруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Энэ асуудлыг шийдвэрлэснээр ойрын үед Замын-Үүд-Эрээн боомтын тээвэр хэвийн горимд шилжиж, ачаа бараагаа хүлээсэн иргэд ААН-ийн асуудлыг шуурхай шийдвэрлэх боломж бүрдэнэ гэлээ.
Мөн хоёр талын 2014 онд байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Хятадын тал батлахыг хүлээж байгаа. Тус хэлэлцээрийг Монголын тал 2015 онд соёрхон баталсан Хятадын талаас уг хэлэлцээрийг ойрын хугацаанд батлуулахад анхаарч дэмжиж ажиллахыг хүсэв.
Түүнчлэн Замын-Үүд-Эрээн боомтоор тээвэрлэгдэж буй уул уурхайн бүтээгдэхүүнийг Ханги-Мандал чиглэлийн шинээр баригдаж удахгүй ашиглалтад орох гэж буй төмөр замаар тээвэрлэснээр ачаалал буурах боломжтойг дурдаад Ханги-Мандал төмөр замын боомтыг “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмж тусгах чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан байна.

Автотээврийн тухайд ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс Хятадын талаас тавьж буй шаардлагын дагуу Эрээн боомтоор ачааг зөвхөн чингэлэгт тээвэрлэж байгаа нь тээвэрлэлтийн хэмжээг бууруулж, зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлж байгаа нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд шууд нөлөөлж байна. Иймд импортын ачаа тээврийн гол боомт болох Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нэвтрэх ачааны хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд хоёр талаас хилийн шугам дээрх талбайн өргөтгөлийн ажлыг хийсэн. Энэхүү талбайн өргөтгөлийн ажил энэ сард дуусч байгаа тул үүнтэй холбоотойгоор тээвэр зохион байгуулалтыг авто замаар явуулах асуудлыг БНХАУ-ын холбогдох байгууллагуудад уламжилж өгөхийг хүслээ.
Хоёр талын Агаарын тээврийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд агаарын хаалганы тоог нэмэгдүүлэх, агаарын шинэ замыг Монгол Улсын Говь-Алтай аймаг, БНХАУ-ын Шинжаан Уйгурын автономит мужтай хиллэдэг хэсэгт нээхээр хэлэлцэн тохиролцож Монголын талаас шаардлагатай бэлтгэл ажлыг хийж дуусгасан. Тиймээс энэ чиглэлээр эрчимтэй хамтранм ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.
Сайд С.Бямбацогт Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын зарим нэр бүхий компаниудын хариуцаж байгаа ажлууд хоцрогдолтой байгаа. Иймд Элчин сайд таныг тус төслийн гүйцэтгэлийг эрчимжүүлж, хоцрогдлыг арилгах талаар анхаарал хандуулахыг хүсье гэв.
Цаашид Монгол Улс Налайх-Замын-Үүд чиглэлд 4 эгнээ хоёр урсгалтай авто зам барих төлөвлөгөөтэй байгаа. Тус авто зам нь Ази-Европ, БНХАУ-ОХУ-ыг холбох, ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Мөн баруун босоо тэнхлэгийн буюу Цагааннуур-Булган чиглэлийн авто зам ирэх сард ашиглалтад ороход бэлэн болсон тул уул уурхайн бүтээгдэхүүний туршилтын тээврийг эхлүүлэх саналтай байна. Мөн Боомтын сэргэлтийн хүрээнд Байтаг, Бургастай боомтыг байнгын ажиллагаатай болгож, хатуу хучилттай авто замаар холбох төлөвлөгөөтэй байгаа. Манай хоёр улс өмнө нь Замын-Үүд-Эрээн гэсэн төмөр замын ганцхан гарцтай байсан. Ойрын ирээдүйд төмөр замын нийт таван гарцтай болох тул тус боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, байнгын ажиллагаатай болгох, өргөжүүлэх чиглэлээр Хятадын талтай хамтран ажиллах саналтай байна гэсэн юм.

Элчин сайд Цай Вэнруй “Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон танд баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Хоёр улсын төмөр замын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар олон удаа ярилцсан. Үүнд бэрхшээлтэй байсан хүчин зүйл нь нэгдүгээрт коронавируст цар тахал, хоёрдугаарт Эрээн өртөөний төмөр замын хүчин чадал байлаа. Өргөн царигийг нэмэгдүүлэх, хоосон чингэлгийг буцаах тал дээр холбогдох байгууллагуудад уламжилж дэмжиж ажиллана. Агаарын тээврийн шинэ гарц нээх талаар бидэнд илүү дэлгэрэнгүй мэдээллийг албан бичгээр өгч танилцуулахыг хүсье. Хоёр улсын тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай Элчин сайдын яам бүх талаар дэмжин ажиллаж та бүхний өгч буй саналыг эрх бүхий байгууллагуудад уламжилна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
| ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭД ХЯТАДЫН ТАЛТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА | |
| Зам, тээврийн яам Facebook |
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ