Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2022/09/26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Автотээврийн үндэсний төв  ТӨҮГ, Тээврийн прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба хамтран улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагын өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.09.26/  зохион байгуулж нийт 42 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Тус сургалт нь Зорчигч тээврийн байгууллага дахь ХАБЭА-н тогтолцоо, Автотээврийн салбар дахь тохирлын үнэлгээ, Тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдал болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Анхаарал болгоомж ба аюулгүй байдал, Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлууд сэдвийн хүрээнд өрнөж, жолооч нар тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар албаны хүмүүстэй санал солилцов.

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэн Улс, хот хоорондын зорчигч тээврийн ААНБ-ын Өвөлжилтийн бэлтгэл байдлын тайланг товч танилцууллаа.

Тэрбээр “Улс, хот хоорондын нийтийн тээврийн аж ахуйн нэг байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөгөөг жил бүр гарган ажлын хэсэг байгуулан газар дээр нь ажилладаг. 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд 59 аж ахуйн нэгж хамрагдсан. Тус ААН-үүдийн 66% нь “Хангалттай” үнэлгээтэй байгаа нь  өвөлд бэлэн гэж үзэж байна” гэв.

Сургалтын төгсгөлд жолооч нарт хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх гарын авлагыг тараалаа.

 

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО  
Зам, тээврийн яам Facebook