Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын Тээврийн ажлын хэсгийн ээлжит 17-р хуралдаан ОХУ-ын Москва хотноо 2022 оны есдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Ажлын хэсгийг Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Оросын талаас Тээврийн яамны орлогч сайд В.И.Иванов нар удирдан хуралдуулав. Тээврийн ажлын хэсэг нь Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын дэргэдэх дэд комиссуудын нэг бөгөөд хоёр улсын тээврийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ажилладаг. Энэ удаагийн хуралдаанаар хоёр тал тээврийн бүх салбар чиглэлүүдэд 2021 онд хуралдсан өмнөх хуралдаанаар тохиролцсон ажлуудын хэрэгжилтийг дүгнэж, 2022-2023 онд хэрэгжүүлэх ажлууд, шийдвэрлэх асуудлуудаа хэлэлцэн тохирч хурлын эцсийн баримт бичигт тусган оруулж баталлаа.

Төмөр замын салбарт өнгөрч буй 2021 онд томоохон ахиц дэвшил гарч “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хэмжээнд түүхэн дээд амжилт тогтоон 31.3 сая тонн ачааг тээвэрлэсний зэрэгцээ удаан хугацаанд шийдэлд хүрч чадаагүй байсан Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банкнаас авсан МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон ахиц дэвшил гарч хоёр тал хувь тэнцүү хэмжээгээр нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх, уг хувь хөрөнгийг оруулах арга хэлбэрийг тохирч шийдвэрлэсэн. Дүрмийн санг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг үүсгэн байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколыг байгуулах ажлыг түргэвчлэн ойрын хугацаанд гарын үсэг зурахаар тохиролцов.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор тээвэрлэлтийн үнэ тарифыг уул уурхайн гаралтай экспортын бүлэг ачаа болон зорчигч тээвэрт тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, нийгэмлэгийн 2050 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулж батлах, замын засвар, техник технологийн шинэчлэлт хийх, хилийн төмөр замын боомтуудын дэд бүтцийг сайжруулах, шинээр баригдаж буй болон төлөвлөгдсөн төмөр замын төслүүдэд хамтран ажиллах зэрэг олон асуудлаар дэлгэрэнгүй хэлэлцэж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тохиролцон баталлаа.
Тээврийн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд Оросын Засгийн газрын тэтгэлгээр их дээд сургуулиуд, түүний дотор Оросын тээврийн их сургуульд сургах оюутнуудын тоог нэмэгдүүлж, тээврийн бүх чиглэлээр бакалавр, специалитет (5 жилийн дээд боловсрол), магистр, аспирантурын бүрэн хөтөлбөрөөр сургах боломжийг бүрдүүллээ. Автотээврийн салбарт хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин гуравдагч улс руу тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийн тоо хэмжээ, төрөл зүйлийг тохирч, солилцох арга замыг хэлэлцэн тохирч шийдвэрлэсэн. Мөн ОХУ-ын Алс дорнодын боомтууд Новороссийск, Владивостокоор дамжуулан тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг нээж өгсөн ба Монгол Улсын баруун бүс нутагт ОХУ, БНХАУ-ыг холбосон Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто замын барилгын ажил 2022 оны 9-р сард дууссантай холбоотойгоор олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдсэнийг мэдэгдэж, Ковид-19 цар тахлаас сэргийлэх хязгаарлалтын дэглэм буурч хил нээгдэхэд гурван улсын хамтарсан туршилтын тээврийг явуулах талаар санал солилцлоо.

Дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор иргэний нисэхийн салбарт тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулах арга замуудын талаар ярилцлаа. Одоогоор ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотууд руу нислэг гүйцэтгэж байгаа ба Монголын талаас ОХУ-ын Новосибирск, Екатеринбург хотууд руу нислэг нээж ОХУ-ын иргэд Монгол Улсаар дамжин Ази, Номхон далайн бүсийн орнууд руу зорчих боломжийг бүрдүүлэхээр тохиров. Хурлын төгсгөлд Дэд сайд нар хурлын протоколд гарын үсэг зурав. Тээврийн ажлын хэсгийн дараагийн хуралдааныг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов. Мөн хоёр талын тээврийн салбарын харилцаанд тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж байх үүднээс хоёр талын уулзалтыг цахим хэлбэрээр улирал тутамд, шаардлагатай тохиолдолд тухай бүр зохион байгуулж байхаар тогтов.
.jpg)
| МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ТЭЭВРИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ 17-Р ХУРАЛДААН МОСКВА ХОТНОО БОЛЛОО | |
| Зам, тээврийн яам Facebook |
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ