Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-д транзит болон эцсийн чиглэлтэй агаарын тээврийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх зорилт тусгагдсан. Мөн БООМТЫН СЭРГЭЛТ-ийн хүрээнд бүс нутгийн карго тээврийн зангилаа үүсгэх, цаашид ачаа тээврийн стратегийн гарц бүрдүүлэхээр заасан. Түүнчлэн ирэх оныг Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарлаад байгаа. Үүнтэй холбоотойгоор Зам тээврийн хөгжлийн сайдын хувьд агаарын тээврийн салбарт ХАМГИЙН ОЛОН ЧИГЛЭЛД, ХАМГИЙН ХЯМД ТИЙЗЭЭР, ХАМГИЙН АЮУЛГҮЙ, АЯ ТУХТАЙ НИСДЭГ байх бодлого баримталж байна.
Тэгвэл өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг тогтворжуулахад шаардлагатай бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн.
Агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг тогтворжуулах 145.0 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай, 7%-ийн хүүгийн дэмжлэгтэй олгоход Засгийн газраас 11.0 тэрбум орчим төгрөгийн зээлийн хүүг хариуцаж, зээлийн хүүгийн дарамтыг бууруулж байна.
Ингэснээр Цар тахлын 2 жилийн хугацаанд санхүүгийн нөөц нь барагдсан АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ, агаарын тээврийн зах зээлд гарч буй шинэ боломжуудыг шуурхай ашиглаж өрсөлдөх боломж бүрдэж байна. Мөн агаарын хөлгийн түрээсийн зах зээлийн хямд үнийн боломжийг ашиглан УРТ ХУГАЦААТАЙ, ӨРТӨГ БАГАТАЙ ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭГЭЭР агаарын хөлгийн парк шинэчлэлийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.
Мөн Засгийн газрын хуралдаанаар “Орон нутгийн нислэгийг сэргээн тогтворжуулах талаар авах зарим арга хэмжээний талаар” санал танилцуулж, зарим тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэхийг зорьж байна. Үүнд:
Цаашид агаарын тээвэрлэгчид ХАРИЛЦАН АШИГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ, олон улсад хамтран өрсөлдөх боломжийг нээснээр иргэний агаарын тээврийг стратегийн салбар болгон хөгжүүлнэ. Дотроо өрсөлдөх биш бие биенээ дэмждэг, харилцан ашигтай хамтарч ажилладаг байхыг чухалчилж байна. Тухайлбал зардлын бараг тал хувийг эзэлдэг шатахууны зардлыг бууруулах, бүгд нэг цонхоор хамгийн хямд үнээр худалдан авалт хийдэг байх нь зөв гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн алслалт ихтэй олон улсын шинэ нислэгийн чиглэлүүдийг шат дараатай нээхийг зорьж байна. Мөн сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан шатахуун зарцуулалт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахуйц агаарын хөлгийг нэвтрүүлж бодит хэмнэлт үүсгэнэ.
Цаашдаа орон нутагт 9 чиглэлд тогтмол нислэгтэй болгож, тухайн ОРОН НУТГИЙН ИРГЭД НЬ ИЛҮҮ ХЯМД ҮНЭЭР ЗОРЧДОГ БАЙХ боломжийг бүрдүүлнэ. Энэ нь иргэд нутагтаа сайхан амьдрах, орон нутгийн хөгжлийг дэмжих, төвлөрлийг сааруулах Засгийн газрын бодлоготой нийцэж байна.
Мөн ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлж агаарын тээврийн либералчлал, нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагаа, агаарын тээврийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, иргэд ХАМГИЙН ОЛОН ЧИГЛЭЛД, ХАМГИЙН ХЯМД ТИЙЗЭЭР зорчих, агаарын тээвэрлэгч нарт “CODE SHARING” хийх буюу АЯЛЛЫН ДУГААР ХАМТРАН АШИГЛАХ боломжийг нээхээр ажиллаж байна.
Дашрамд дурдахад саяхнаас МИАТ компани ачаа тээврийн Б757F агаарын хөлгөөр карго нислэг үйлдэж эхэлсэн. Эхний ээлжинд БНХАУ, БНСУ, БНТУ, Хонконг, Казахстан, Киргизстан, Тажикстан зэрэг улсууд руу тогтмол карго нислэг үйлдэхээр төлөвлөөд байна.
| ОЛОН ЧИГЛЭЛД ХАМГИЙН ХЯМД ҮНЭЭР АЯ ТУХТАЙ НИСЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ