Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр /2022.10.11/ “Жапан Эйрлайнс” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр орны агаарын харилцаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Сайд С.Бямбацогт Монгол Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг дурдаж хоёр улсын агаарын харилцаа, аялал жуулчлалыг тогтмол нэмэгдүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.
Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хооронд 1993 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан. Агаарын харилцааг либералчлах, нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх Засгийн газрын бодлогын хүрээнд Монгол-Япон хоорондын нислэгийг долоо хоногт 9000 суудлын багтаамж, 30 хүртэлх давтамж болгон нэмэгдүүлэхээр урьд өмнө нь тохиролцсон. Мөн “Жапан Эйрлайнс” компанийг зөвхөн чартер биш урин дулааны улиралд Монгол Японы хооронд тогтмол нислэг үйлдэх, МИАТ компанийн нисгэгч, инженер, техникийн ажилчдыг сургаж, дадлагажуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Мөн дээрх хэлэлцээрийн хүрээнд жилд нийлүүлэх суудлын багтаамж 438,000-аас 1,010,000 суудал нийлүүлэх боломжтой болсон тул нөөц бололцоогоо ашиглан хоёр тал цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх, хоёр орны худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд гүүр болж ажиллахаар тогтов.
Уулзалтын үеэр сайд С.Бямбацогт “Жапан Эйрлайнс” компанийг хоёр орны агаарын харилцааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчих, Япон Улсын иргэдийг Монгол Улсад аялан зочлоход дэмжлэг үзүүлж, Улаанбаатар чиглэлд нислэгээ эхлүүлэх цаг ойрхон байгаа гэдэгт найдаж байна гэв.
Ташрамд дурдахад МИАТ" ТӨХК нь одоогоор Токиогийн чиглэлд нислэг гүйцэтгэж байна. Харин “Аэромонголиа” ХХК нь 2019 онд Токио, Фукуока, Осака чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилогдож, 2021 оноос Улаанбаатар-Токио чиглэлд нислэг үйлдэж эхлээд байгаа юм.
Монгол Японы агаарын тээвэрлэгч нар КОД ШЭЙР буюу Аяллын дугаар хамтран ашиглах зохицуулалтаар “Жапан Эйрлайнз” компанитай хамтран Канад, Вьетнам, Австрали, Сингапур, Энэтхэг болон Японы орон нутгийн чиглэлд маркетингийн агаарын тээвэрлэгчээр зорчигч тээвэрлэх боломж бүрдээд байгаа юм.
| МОНГОЛ ЯПОН ХОЁР УЛСЫН АГААРЫН ХАРИЛЦАА, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томиллоо
БНСУ-ын Хансео их сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарсан тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах зар
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо
Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа
ТАНИЛЦ: Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн яамны хөдөлмөрийн дотоод журам
Автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмын төсөлд санал авч байна.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
ТЕНДЕРИЙН УРИЛГА
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
ЭМГЭНЭЛ
Э.Төрбаяр: Дэд бүтцээ сайжруулснаар навигацийн орлого 1.5 их наядад хүрэх боломжтой
Төмөр замын тээврийн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмын төсөл
Зам, тээврийн яам болон Дуньяны Их Сургуулийн хамтарсан тэтгэлэг хөтөлбөрийн танилцуулга уулзалт болно
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 2 дугаар сар/
Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг 4D ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Авлигатай тэмцэх газраас улсын авто замын санд авлигын эрсдэлийн үнэлгээ хийнэ
Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА