Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

НИСЛЭГИЙН ТОО, БАГТААМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХОЁР ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

2022/10/12
НИСЛЭГИЙН ТОО, БАГТААМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХОЁР ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш, гуравдугаар нарийн бичгийн дарга Сарп Эгэ Өзпиринжи, Туркиш Эйрлайнз компанийн төлөөлөгч Мехмет Фахри Айгүнэр нарыг хүлээн авч уулзаж, хоёр орны эдийн засаг, худалдаа, агаарын тээврийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сайд С.Бямбацогт Монгол Улс, Турк улсын худалдаа, эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгааг дурдаж, цаашид агаарын тээврийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах, “Код шейр” буюу аяллын дугаар хамтран ашиглах зохицуулалттай болоход дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Ингэснээр нислэгийн багтаамж болон тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтойг хэллээ.

Мөн агаарын тээврээс гадна Турк улстай автотээврийн салбарт хамтран ажилладаг тул жолооч нарыг ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Харин Туркийн талаас агаарын тээврийн суудлын хязгаарлалтыг цуцлах саналтай байгаа, хязгаарлалтыг цуцалснаар хоёр улсын эдийн засаг, худалдаанд эерэг нөлөөтэйг онцоллоо.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд нээлттэй хамтран ажиллаж болохыг хэллээ.

НИСЛЭГИЙН ТОО, БАГТААМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХОЁР ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  
Зам, тээврийн яам Facebook