Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨЛБӨР АВАХ ЦЭГҮҮДИЙГ БҮРЭН ЦАХИМЖУУЛНА

2022/10/12
ТӨЛБӨР АВАХ ЦЭГҮҮДИЙГ БҮРЭН ЦАХИМЖУУЛНА

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хороо, Албан журмын даатгалын холбооны төлөөлөгчидтэй уулзаж, тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөр авах цэгийг цахимжуулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Сайд С.Бямбацогт тээврийн хэрэгслийн бүртгэлийг бүрэн цахимжуулснаар торгууль, даатгал, оношилгоонд хамрагдсан эсэхийг бүрэн хянах боломжтой. Мөн өнөөдрийн байдлаар төлбөр авах цэгүүд нэг жилд 10 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Үүнээс 50 хувийг нь үйл ажиллагааны зардалд, үлдсэн 50 хувийг л авто замын засвар арчлалтад зарцуулдаг. Эдгээрийг бүрэн цахимжуулснаар 20-30 тэрбум болж нэмэгдэх боломжтой. Ингэснээр замын засвар арчлалтыг чанартай, сайн хийх, үргүй зардлыг бууруулах боломж бүрдэнэ.  Энэ нь илүү орчин үеийн шинэлэг шийдэл төдийгүй, иргэдэд төлбөр төлөх гэж хүлээгдэл үүсэхгүй, “галын хайч” сунгаж бэлэн мөнгө авдаг цаг үеэсээ хоцрогдсон байдал арилж, түгжрэл буурах, осол аваар багасах ач холбогдолтойг хэлэв.

Цаашид Зам, тээврийн хөгжлийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Албан журмын даатгалын холбоо хамтран санал хүсэлтүүдээ нээлттэй тавьж, автотээврийн салбарын үйл ажиллагааг хялбар, үр дүнтэй болгоход хамтран ажиллахаар тохирлоо.

ТӨЛБӨР АВАХ ЦЭГҮҮДИЙГ БҮРЭН ЦАХИМЖУУЛНА  
Зам, тээврийн яам Facebook