Монгол Улсын үндэсний төмөр замын сүлжээ жил ирэх тусам өргөжиж байна. Энэ онд л гэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орж нээлтээ хийлээ. Удахгүй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр зам ашиглалтад орох гэж байна. Тийм учраас төмөр замын салбарт хүний нөөцийн бодлого маш чухал. Өөрөөр хэлбэл төмөр замын байгууллагууд сайн хүмүүсээ булаацалдах бус мэргэшүүлж, дадлагажуулж, бодлогын түвшинд сургаж авах асуудал бидний анхаарах сэдэв болоод байна. Энэ асуудлын хүрээнд “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Эрдэнэбаяртай цаг үеийн асуудлаар ярилцаж, тодруулга авлаа.
А: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын явц хэдэн хувьдаа хүрсэн бэ? Ашиглалтад орвол хэдий хэр хэмжээний хүн ажлын байраар хангагдах вэ?
Х: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг 2022 оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл “Монголын төмөр зам” ТӨХК энэ төслийн захиалагчаар ажилласан. Цаашид төмөр зам бүрэн ашиглалтад орсны дараа улсын комисс хүлээн авч, аудитын шалгалт орж дууссаны дараа “Зүүнбаян төмөр зам” ХХК-д хариуцуулах юм. Бидний төлөвлөж байгаагаар төсөл бүрэн ашиглалтад орсны дараа буюу 2023 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын өртөө болон зөрлөгүүдэд ажиллах 542 хүнийг ажлын байраар хангана. Үүний тулд төмөр зам дээр ажиллах замчин, дохиолол холбооны инженер, барилгын инженер, хөдлөх бүрэлдэхүүнтэй холбоотой мэргэжлийн хүмүүсийг одооноос эхлэн хүний нөөцийн мэдээллийн сандаа бүртгэж, төсөл бүрэн дууссаны дараа сонгон шалгаруулалт явуулж, ажлын байраар хангана. Манайд ажилд орохыг сонирхсон хүмүүсийн анкетыг бид цахимаар болон цаасаар хүлээн авч байна. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран хоёр ч удаагийн ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулсан. Ер нь бол цаашдаа говийн нөхцөлд зөвхөн манай төмөр зам дээр л гэхэд 1000-1200 хүн ажлын байраар хангагдахаар байна.
А: Төмөр замын салбарт хамгийн их эрэлтэй хэрнээ дутагдалтай ямар мэргэжил байдаг вэ? Тэдгээр мэргэжлийн хүмүүсийг хэрхэн яаж бүрдүүлэх вэ?
Х: Сүүлийн жилүүдэд төмөр замын салбар эрчимтэй хөгжиж, шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна. Үүнээс улбаалан төмөр замын салбарт мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээтэй инженер, техникийн ажилтнуудын хэрэгцээ, шаардлага тулгамдсан асуудал болж байна. Өөрөө хэлбэл манай улсын хувьд төмөр замын салбарт ажиллах хүний нөөц дутмаг байгаа нь үнэн. “Зүүнбаян төмөр зам” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийг эзэмших, түүнийг ашиглахад шаардагдах хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж судалгаа шинжилгээний ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд улсын хэмжээнд төмөр замчдыг бэлтгэдэг Төмөр замын дээд сургууль, “Улаанбаатар төмөр зам” Политехникийн коллеж, ШУТИС-ийн Механик тээврийн сургууль болон Дорноговь, Өмнөговь аймгийн ЗДТГ, орон нутаг дахь Политехникийн коллежуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулан төмөр замын салбарт эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдээр оюутан залуучуудыг сургаж мэргэшүүлэх, дадлагажуулах цаашлаад энд бэлтгэгдсэн төмөр замчдыг ажлын байраар хангах тал дээр цогц бодлого болвсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс гадна төмөр замын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал хамгийн чухал байдаг учраас энэ чиглэлд олон талт ажил зохион байгуулж байна.
А: “Зүүнбаян төмөр зам” ХХК олон улсын нэгдсэн менежментийн тогтолцоо хэрэгжүүлсэн гэж сонссон. Энэ тухайд ямар өөрчлөлт гарч, ямар ажил хийгдэж байгаа вэ?
Х: Манай компани олон улсын нэгдсэн менежментийн тогтолцоо болох чанарын удирдлагын тогтолцоо /ISO 9001:2015/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо /ISO 45001:2018/, Байгаль орчны менежментийн тогтолцоо /ISO 14001:2015/-г төмөр замын салбартаа төдийгүй тээврийн салбартаа зэрэг нэвтрүүлсэн анхдагч байгууллага болсон. Харин одоо нэвтрүүлсэн стандартаа үйл ажиллагаандаа нутагшуулах, баталгаажуулах ажил эхэлж байна. Энэ хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын “Gafety” программыг үйл ажиллагаандаа туршилтаар нэвтрүүллээ. Энэ нь цаг хугацаа, орон зайг үл хамааран байгууллагын нийт ажилтнууддаа нэгэн зэрэг ХАБЭА-н зааварчилгаа өгөх боломжтой программ юм. Өөрөөр хэлбэл технологийн хөгжил хувьсан өөрчлөгдөхийн хэрээр компаниудын менежментийн арга барил, хүний нөөцийн үнэ цэнэ, ур чадвар зэрэг нь шинэ түвшинд гарч байгаа. Иймд бид ч бас технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхахыг зорьдог харьцангуй залуу хамт олон юм. Манай компанийн нийт ажилтан, албан хаагчид аливаа асуудалд шийдэл хайж, зугтаж биш зүтгэж ажилладаг харьцангуй бүтээлч, мэргэжилдээ эзэн нь болсон, чадварлаг хамт олон байдагт бахархаж явдаг даа.
| Х.ЭРДЭНЭБАЯР: БИД ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГООРОО МАНЛАЙЛАГЧ БАЙХ ЗОРИЛТ ДЭВШҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томиллоо
БНСУ-ын Хансео их сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарсан тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах зар
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо
Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа
ТАНИЛЦ: Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн яамны хөдөлмөрийн дотоод журам
Автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмын төсөлд санал авч байна.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
ТЕНДЕРИЙН УРИЛГА
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
ЭМГЭНЭЛ
Э.Төрбаяр: Дэд бүтцээ сайжруулснаар навигацийн орлого 1.5 их наядад хүрэх боломжтой
Төмөр замын тээврийн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмын төсөл
Зам, тээврийн яам болон Дуньяны Их Сургуулийн хамтарсан тэтгэлэг хөтөлбөрийн танилцуулга уулзалт болно
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 2 дугаар сар/
Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг 4D ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Авлигатай тэмцэх газраас улсын авто замын санд авлигын эрсдэлийн үнэлгээ хийнэ
Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА