Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2022.11.23/ БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй цахим уулзалт хийж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд авах арга хэмжээний талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтыг сайдаар томилогдсонд баяр хүргэж, цаашдаа хоёр улсын тээврийн харилцааг өргөжүүлэхэд хамтран ажиллахаар болсонд талархаж буйгаа илэрхийлэв.

Сайд С.Бямбацогт хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, томоохон олон ажлыг хамтран хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа хэллээ
Автотээврийн чиглэлээр Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нэвтрэх ачааны хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд хоёр талаас хийж буй хилийн шугам дээрх талбайн өргөтгөлийн ажил дуусаж байгаатай холбогдуулан тээвэр зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай байна. Мөн чингэлэг солилцоог нэмэгдүүлж, задгай тээвэр явуулахад БНХАУ-ын Тээврийн яам болон Элчин сайдын яаманд санал хүргүүлсэн тул анхаарч ажиллахыг хүслээ.
Мөн “Монгол-Орос-Хятад гурван улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр", “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т туссан тээврийн хоёр дахь маршрут болох Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил дууссантай холбоотой АН-4 чиглэлийн авто замын тээврийг эхлүүлэх шаардлагатай байна.
Агаарын тээврийн хамтын ажиллагааны тухайд Монгол Улс ОХУ-тай 10 агаарын хаалгаар, БНХАУ-тай зургаан агаарын хаалгаар холбогдож байна. Монгол Улс нь БНХАУ-тай 2009 оноос хойш агаарын хаалга шинээр нээгээгүй байгаа. Сүүлийн жилүүдэд манай улсын агаарын зайгаар дамжин өнгөрөх нислэгийн тоо өсөж, агаарын хаалганы ачаалал нэмэгдсэн.

Монгол Улс, БНХАУ хоорондын агаарын хаалганы тоог нэмэгдүүлэхээр Говь-Алтай аймаг, БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах оронтой хиллэдэг хэсэгт агаарын шинэ хаалга нээхээр хоёр тал 2016 онд хэлэлцэн тохирч, хоёр улсын Иргэний нисэхийн удирдах байгууллага хооронд 2017 оны 08 дугаар сард байгуулсан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн дагуу шинэ агаарын хаалга нээхтэй холбоотой тухайн агаарын хаалга байрлах бүсэд радио холбоо болон ажиглалтын хамрах хүрээг сайжруулах зорилгоор барилга байгууламж, дэд бүтэц, үндсэн нөөц дамжуулах байгууламж, үндсэн нөөц тэжээлийн систем бүхий агаарын навигацийн үйлчилгээний байгууламжийг шинээр барьж байгуулах ажлыг амжилттай гүйцэтгэж бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.
Иймд БНХАУ-ын талаас дотоодын үйл ажиллагаагаа дуусгаж, шийдвэр гаргахыг хүлээж байгаа тул энэхүү ажлыг түргэвчлэхэд анхаарч дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна. Тэр дундаа Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замуудын барилгын ажил дуусаж, аж ахуйн болон жигдрүүлэх тээвэрлэлтийг эхлүүлээд байна. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ оны наймдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замыг холбох тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд энэхүү санамж бичгийг байгуулснаар 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах эрх зүйн орчин бий болсон.

Иймд төмөр замын Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т нэмж тусгах шаардлагатай байгаа тул 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг цаг алдалгүй шинэчлэн байгуулах шаардлагатай байгаа.
Хоёрдугаарт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орж байна. Энэ ондоо туршилтын галт тэрэг явуулах төлөвлөгөөтэй байгаа тул Ханги-Мандал төмөр замын боомтыг байгуулах ажлыг эхлүүлэх, тус боомтыг “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т нэмж тусгах чиглэлээр хамтран ажиллах саналтай байна.
Гуравдугаарт, Монгол Улсын импортын ачааны тээвэрлэлтэд Тяньжин боомтоос гадна Лянь Юнган боомтыг зэрэгцүүлэн ашиглах, мөн Лянь Юнган боомтоос Эрээн боомт хүртэлх тээвэрлэлтийн төлөвлөгөөг нэмэгдүүлж, тогтвортой байлгах тал дээр анхаарах шаардлагатай.
Дөрөвдүгээрт, хилийн Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын өргөн царигийн төмөр замаар солилцох галт тэрэгний тоог хоногт 20 болгон нэмэгдүүлэх, Хятадын тал Эрээн боомтын нарийн царигийн төмөр замаар ачаатай галт тэрэг хүлээн авч байх, Хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын боомтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.
БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэн хэлэлцсэн асуудлуудад анхаарч, ажил хэрэг болгон тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд онцгой анхаарахаа хэлж, хоёр тал цаашид харилцан ашигтайгаар худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэхээр тогтлоо.

| ХОЁР УЛСЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРЛОО | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт