Сүүлийн үед зарим нэг мэдээллийн сайтаар агаарын тээвэрлэгчийн томилгоотой холбоотой илт худал мэдээлэл цацагдаж олон нийтийг төөрөгдүүлсэнд харамсаж байна.
Тухайлбал, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр shuud.mn мэдээллийн сайтад гарсан “Б.Хурцын "Изинис Эйрвэйз" компанид ЗТХ-ийн сайд С.Бямбацогт давуу эрх олгосон уу” гарчигтай материалд Изинис Эйрвэйс” компани БНХАУ-аас ОХУ-руу зэвсэг тээвэрлэсэн мэтээр, мөн тус компанид гадаад улс орон руу ачаа тээврийн болон зорчигч тээврийн нислэг үйлдэх зөвшөөрлийг давуу байдал олгон хамгийн ашигтай чиглэлүүдийн зөвшөөрлийг өгсөн байх магадлалтай хэмээсэн гүтгэлгийн чанартай илт худал мэдээлэл тавьжээ.
Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас дээрх мэдээлэлд няцаалт хийх нь зүйтэй гэж үзсэн болно. 2022 онд Зам, тээврийн хөгжлийн яамнаас 5 агаарын тээвэрлэгчийг 34 чиглэлд зорчигч болон ачаа тээврийн хуваарьт нислэг гүйцэтгэх агаарын тээвэрлэгчээр томилсон болно.
Үүнээс Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Монголиан Эйрвейс Карго” ХХК-ийг 6 чиглэл (Үрэмч, Шанхай, Сингапур, Москва, Екатеринбург, Берлин)-д зорчигч тээврийн, “МИАТ” ТӨХК-ийг Новосибирск чиглэлд, “Хүннү Эйр” ХХК-ийг Чэндү чиглэлд зорчигч тээврийн, Изинис Эйрвэйз ХХК-ийг 6 чиглэл (Москва, Лондон, Истанбул, Хонконг, Сөүл, Чэндү)-д ачаа тээврийн хуваарьт нислэг гүйцэтгэх агаарын тээвэрлэгчээр тус тус томилсон.
Энэхүү томилгоог хийхдээ урд нь дээрээс шууд томилдог, эрх мэдэлтэн дангаараа дур мэдэн шийдвэрлэдэг, агаарын тээвэрлэгч нарт ялгавартай хандаж ирсэн байдлыг халж, үндэсний агаарын тээвэрлэгч нарын тэгш оролцоо, хамтын санал, ойлголцол зөвшилцлийг үндэслэн агаарын тээвэрлэгчийн томилгоог анх удаа ил тод, нээлттэй явуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна.
Мөн “Изинис Эйрвэйз” ХХК-ийн А330-202 маягийн JU-1332 бүртгэлийн дугаартай агаарын хөлөг нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр EZA /MG/802 аяллын дугаартай нислэг үйлдэхдээ олон улсын хоригт орсон, аюултай ачаа, зэвсэг огт тээвэрлээгүй болох нь холбогдох байгууллагаас гаргасан хамтарсан Ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдсон болно.
Үүнтэй холбоотойгоор олон улсад болон олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэсэн худал мэдээлэл гаргасандаа Авиэйшн Сорс Ньюс вэбсайт хүлцэл өчиж албан ёсоор уучлал гуйсан болохыг мэдэгдье.
Цар тахлын дараа дөнгөж сэргэж буй олон улсын нислэгт өөрсдийн орон зайгаа тэлж, эрсдэлтэй цаг үеийг ухаалаг менежмент, шаргуу хөдөлмөр, нөр зүтгэлээрээ даван туулж, агаарын тээврийн салбарт зорчигч болон ачаа тээврийн шинэ томилгоо авч үйлчилгээгээ өргөжүүлэхийг зорьж буй дотоодын авиа компаниудын нэр хүндэд халдсан ийм зохисгүй үйлдэл гаргахгүй байхыг сануулж байна.
Энэ мэт сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, олон нийтийн үнэнийг мэдэх эрхэд бүдүүлгээр халдсан илт худал, буруу ташаа мэдээлэл нь Монгол Улсын эрх ашиг, зам, тээврийн салбарын бодлого, үндэсний агаарын тээвэрлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд ноцтой хор хохирол учруулж байгаа тул цаашид ийм ёс бус үйлдэлтэй хатуу тэмцэхээ үүгээр мэдэгдэж байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
| МЭДЭГДЭЛ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт