МИАТ ТӨХК болон Туркиш Эйрлайнс компаниуд зорчигчдынхоо аялах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгуулан ажиллаж эхэллээ. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани болон Star Alliance–ийн гишүүн Туркиш Эйрлайнс компаниуд ийнхүү хамтран ажилласнаар зорчигч үйлчлүүлэгчиддээ Турк, Монгол болон бусад улс орнуудын хооронд илүү уян хатан сонголттойгоор аялах боломжийг олгох юм.
Тус хамтын ажиллагаагаар Туркиш Эйрлайнс нь МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар хот руу хүрэх нислэгт маркетингийн тээвэрлэгчээр ажиллах бол МИАТ компанийн үйлчлүүлэгчдэд Туркиш Эйрлайнс компанийн нислэгийн сүлжээгээр Европ болон АНУ-ын чиглэлд аялах боломжийг санал болгож байна. Өөрөөр хэлбэл Туркиш Эйрлайнс компани МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Истанбул чиглэлд TK аяллын дугаар бүхий нислэгийг санал болгох бол МИАТ компани нь Истанбул-Улаанбаатар чиглэл болон Истанбул хотоос цааш Туркиш Эйрлайнсийн нислэг үйлддэг Европ болон АНУ-ын 10 хотын чиглэлд ОМ аяллын дугаар бүхий нислэгийг санал болгох боломжтой.
Туркиш Эйрланс компанийн Гүйцэтгэх захирал бөгөөд ТУЗ-ийн гишүүн ноён Билал ЭКШИ дээрх гэрээг үзэглэх үеэр "Манай хоёр улсын Үндэсний агаарын тээвэрлэгчид аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгуулан Истанбул, Улаанбаатар хотын нислэгийн давтамжийг харилцан нэмэгдүүллээ. Нэмж дурдахад шинээр гарын үсэг зурсан аяллын дугаар хамтран эзэмших гэрээнд байгаа бусад чиглэлүүдээс гадна илүү олон чиглэлийг холбох болно." гэв.
МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир: “Энэхүү гэрээ нь хоёр компанийн хамтын ажиллагааны хувьд маш чухал үйл явдал болж байгаа бөгөөд манай хоёр компанийн зорчигчдод илүү таатай, сонголтуудыг бий болгож байна. Туркиш Эйрлайнс нь дэлхийд маш өргөн сүлжээтэй томоохон компаниудын нэг бөгөөд ийнхүү хамтран ажиллах болсон нь манай компанийн нислэгийн сүлжээг өргөжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж онцлон хэлэв.
Нэмэлт мэдээлэл:
МИАТ ТӨХК-ийн тухай
МИАТ ТӨХК нь 1956 онд үүсгэн байгуулагдсан, Монгол Улсын төрийн өмчит Үндэсний агаарын тээвэрлэгч бөгөөд олон улсын нислэгээс гадна орон нутгийн захиалгат нислэг үйлддэг. Бизнесийн үндсэн үйл ажиллагаа нь зорчигч болон карго ачааны тээвэр, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, авиа компаниудад үзүүлэх газрын үйлчилгээ юм. МИАТ ТӨХК-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны цахим хуудас www.miat.com болон Facebook , Twitter, YouTube, Instragram зэрэг цахим хуудаснаас авах боломжтой.
Туркиш Эйрлайнс компанийн тухай
Туркиш Эйрлайнс компани нь 1933 онд таван онгоцтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Өнөөдөр тус компани нь 386 агаарын хөлгөөр дэлхийн 128 улсын 289 чиглэлд, дотоодын 53 нийт 342 чиглэлд нислэг үйлддэг, дэлхийн шилдэг агаарын тээвэрлэгчийн тоонд зүй ёсоор тооцогддог компани болтлоо өсөн дэвжсэн байна. Туркиш Эйрлайнс компанийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны цахим хуудас www.turkishairlines.com болон түүний албан ёсны Facebook, Twitter, YouTube, LinkedIn, Instagram зэрэг цахим хуудаснаас авах боломжтой.
| МИАТ ТӨХК, ТУРКИШ ЭЙРЛАЙНС КОМПАНИТАЙ АЯЛЛЫН ДУГААР ХАМТРАН ЭЗЭМШИХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА | |
| Зам, тээврийн яам Facebook |
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ