Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ШИНЭ ЗАМААР АНХНЫ ГАЛТ ТЭРЭГ АМЖИЛТТАЙ АЯЛЛАА

2023/01/19
ШИНЭ ЗАМААР АНХНЫ ГАЛТ ТЭРЭГ АМЖИЛТТАЙ АЯЛЛАА
Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хамт олон идэр ес тачигнасан өдрүүдэд Замын-Үүд-2-Шаргын-Овоо хооронд 14.2 км хоёр дахь гол замыг амжилттай барьж дууссан талаар бид  оны өмнө мэдээлсэн. Тэгвэл энэхүү шинэ замаар эхний туршилтын аяллыг өчигдөр /2023.01.18/ хийлээ.
Тодруулбал, 12.30-13.20 цагийн хооронд Замын-Үүд-2-Шаргын-Овоо хоорондын хоёр дахь гол замаар 5000 тонн жинтэй 1242 дугаар ачааны галт тэрэг 40 км/цагийн хурдтайгаар аялж өнгөрчээ.
“1242 дугаар галт тэрэгний аяллын үеэр замын байдал хэвийн, ямар нэгэн зөрчил дутагдалгүй, саадгүй аялж өнгөрлөө" хэмээн замын IV ангиас мэдээллээ.
ШИНЭ ЗАМААР АНХНЫ ГАЛТ ТЭРЭГ АМЖИЛТТАЙ АЯЛЛАА  
Зам, тээврийн яам Facebook