Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“МОНГОЛ УЛСЫН ЗАМ ЦАГ УУРЫН НӨХЦӨЛД ТОХИРСОН АВТО ЗАМЫН ХУЧИЛТЫН ТЕХНОЛОГИЙН ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ” АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

2023/01/20
“МОНГОЛ УЛСЫН ЗАМ ЦАГ УУРЫН НӨХЦӨЛД ТОХИРСОН АВТО ЗАМЫН ХУЧИЛТЫН ТЕХНОЛОГИЙН ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ” АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

Зам, тээврийн хөгжлийн яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (ЖАЙКА)  хамтран “Монгол Улсын зам цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Уг төсөл нь энэ оны хоёрдугаар сард дуусаж байгаатай холбоотойгоор төслийн үр дүнг тайлагнах техникийн семинар өнөөдөр /2023.01.20/ боллоо.

Зам,тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ тус техникийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажилласан хоёр талын инженер, техникийн болон төслийн ажилчдад талархал илэрхийллээ.

Тус төслөөр нэгдүгээрт, 2021 онд асфальтбетон хучилт, дугуйн мөрний ховил тодорхойлох туршилтын стандартыг боловсруулж батлуулсан. Мөн цементбетон хучилтын зөвлөмжийн төслийг боловсруулсан.

Хоёрдугаарт, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын төв лабораторид нийт 30 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, холбогдох сургалтуудыг явуулсан байна. Загвар төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай материалын туршилт гүйцэтгэж, үр дүнг нь эрдэм шинжилгээний өгүүллэг болгон нийтлүүлсэн юм.

Гуравдугаарт, монгол орны замд нийтлэг тохиолддог хөндлөн хагарал, дугуйн мөрний ховилын эвдрэлд чиглэсэн хучилтын хийц, орц найрлагыг бодитоор зам дээр туршиж, үнэлэх загвар төслийг 2021 онд Налайх-Чойрын замд, 2022 онд нийслэлийн замд тус тус хэрэгжүүлээд байна.

“МОНГОЛ УЛСЫН ЗАМ ЦАГ УУРЫН НӨХЦӨЛД ТОХИРСОН АВТО ЗАМЫН ХУЧИЛТЫН ТЕХНОЛОГИЙН ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ” АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ  
Зам, тээврийн яам Facebook