МХЕГ-ийн Дэд бүтцийн хяналтын чиглэлээр хуулиар эрх олгогдсон Улсын байцаагчдын 1 өдрийн нэгдсэн сургалт 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа.
"Хүний төлөө - Зөв тус" аяны хүрээнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлд суурилсан хяналт шалгалт явуулахад дэмжлэг үзүүлэх, чадавхижуулах, мэргэшүүлэх зорилготой сургалтанд МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газраас хуулиар эрх олгогдсон барилга, эрчим хүч, тээвэр, харилцаа холбоо, хэмжил зүй, авто зам, өргөх механизмын хяналтын Улсын байцаагчид хамрагдлаа. Сургалтанд МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан, МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал болон ЭХЯ, ЗТЯ, ХХЕГ, ЗХЖШ, СХЗГ, ИНЕГ, “УБТЗ” ХНН, ХХЗХ, МТШХХГ, КАБГ-ийн 110 гаруй Улсын байцаагчид оролцсон. Мөн үр бүтээлтэй ажилласан Улсын байцаагчдыг урамшуулж, өргөмжлөл гардуулснаас 2014 онд Дэд бүтцийн хяналтын салбарын хэмжээнд ЗТЯ-ны Зам, тээврийн хяналтын хэлтэс шалгарч, “Алтан гэрэгэ” шагнал хүртсэн бол, ЗТЯ-ны ЗТХБГ-ын Автотээврийн хяналтын Улсын байцаагч Э.Оюунтунгалаг, “УБТЗ” ХНН-ийн Хөдөлмөрийн хэлтсийн Улсын байцаагч С.Гантулга нар ажил үйлсээр шалгарч “Алтан гэрэгэ” шагнал хүртэж, хамт олноо хошуучиллаа. Сургалтын арга хэмжээний хүрээнд МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын салбарынхны дунд зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээнд ЗТЯ-ны ЗТХХ-ийн оролцсон “Тээвэрчин” баг “Тэргүүн байр” эзлэв.
УЛСЫН БАЙЦААГЧДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. | |
Зам, тээврийн яам Facebook |