Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү өнөөдөр /2023.02.02/ “Төмөр замын бүтээн байгуулалт, тээвэрлэлт, шинээр баригдах төмөр замууд” сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “ Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг чухалчилж үзэж байгаа. Энэ хүрээнд “Монголын төмөр зам”ТӨХК-ийн хувьд 2022 оны сүүлийн хагас жил, 2023 онд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй байна.
Засгийн газраас баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын концессын эрхийг Монголын төмөр зам ТӨХК-д олгосон. Үүний дагуу энэ жил Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замыг барих бэлтгэл ажил бүрэн хангагдсан.
Эхний ээлжид Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замыг барихаар төлөвлөж байгаа. Шивээхүрэн-Сэхээ боомтын хувьд ч мөн ялгаагүй. Эхэлж хил холболтын төмөр замаа барина. Тухайн бүтээн байгуулалтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам Хятадын талтай тохиролцон, Монголын төмөр зам ТӨХК долдугаар сард эхний тээврийг явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Боомтын сэргэлтийн том үр дүн дээрх асуудал дээр гарах ёстой.
Хоёрдугаарт, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх замаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа хэмээн онцолсон юм.
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН 416,1 КМ ТӨМӨР ЗАМААР 2022 ОНД 729,5 МЯНГАН ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭЛЭЭ
“Монголын төмөр зам” ТӨХК нь “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын туршилтын тээвэр буюу зүгшрүүлэх тээвэрлэлтийг 2022 оны 03 дугаар сард эхлүүлсэн.
2022 оны 03 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал нийт 729,5 мянган тонн ачааг “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар тээвэрлэсэн.
Үүнээс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар:
Түүнчлэн 2023 он гарснаар зүгшрүүлэх тээвэрлэлтийг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Энэ оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Улаанбаатар хотыг утаагүй түлшээр хангах нийгмийн хариуцлагын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн 38,5мянган тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд-мидлингийн тээвэрлэлтийг хийгээд байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын өртөө зөрлөгийг дохиолол холбооны байгууламж, гадна инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдсэн. Мөн дэд бүтэцтэй зэхэлтийн депо болон зам засварын барилга байгууламжийг ашиглалтад оруулсан.
“ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН”, “ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР 7.8 САЯ ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭНЭ
“Монголын төмөр зам” ТӨХК нь 2023 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 5 сая тн, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар 2,8 сая тонн ачаа тээвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭГДСЭН УДИРДЛАГААР ХАНГАНА
Засгийн газрын 434 дүгээр тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д Зүүнбаян ХХК-ийг нэгтгэх, 435 дугаар тогоолоор Тавантолгой төмөр зам ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллах эрхийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олгосон. Ийнхүү “Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын суурь бүтцийн төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, төмөр замын тээврийн үйл ажиллагааг нэгдсэн нэг удирдлагаар хангах, төрөөс хэрэгжүүлэх бодлого шийдвэрийг шуурхай зохион байгуулах онцгой үүрэг чиглэлтэйгээр ажиллаж байна.
“Монголын төмөр зам” компани нь Засгийн газрын энэхүү тогтоолын хүрээнд бүтэц орон тооны шинэчлэлтийг боловсруулж, мэргэжлийн боловсон хүчний нөөцийн бүрдүүлэлтийг хийж байна.
ЭКСПОРТЫН ШИНЭ ГАРЦ АРЦСУУРЬ-НАРИЙНСУХАЙТ-ШИВЭЭХҮРЭН, ЧОЙБАЛСАН-ХӨӨТ-БИЧИГТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ
Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Засгийн газрын 2022 оны 116 тоот тогтоол гарч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой концессийн“зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 420 гаруй км, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1300 орчим км төмөр замын төслийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон, төслийн тусгай зориулалтын компани байгуулж хамтран хэрэгжүүлэхийг даалгасан.
Уг тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Баруун босоо, Зүүн босоо чиглэлийн төмөр замын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлыг дуусгасан.
2023 онд: Шивээхүрэн-Шинэжинст чиглэлд эхний 300 км
Бичигт-Хөөт чиглэлд эхний 100 км төмөр замын төслийн бүтээн байгуулалтыг ажлыг гүйцэтгэх төлөвлөгөөтэй байна.
БООМТЫН СЭРГЭЛТ: БИЧИГТ-ЗҮҮНХАТАВЧ, ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТЫН ТӨМӨР ЗАМЫГ ЭНЭ ОНД БАРИНА
Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн хүрээнд 2022 оны сүүлийн хагас, 2023 онд бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Засгийн газрын 446 дугаар тогтоолоор Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын техникийн нөхцөл, бүтээн байгуулалтын асуудлаар хятадын талтай хэлэлцээ хийж, нарийвчлан тохиролцох ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-д даалгасан.
Одоогоор “Монголын төмөр зам” ТӨХК нь энэ оны 02 дугаар сард хэлэлцээ хийх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Мөн “Монголын төмөр зам” ТӨХК нь Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын15-20 орчим км төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж байгаа бөгөөд боомтын төмөр замыг 2023 оны 07 дугаар сард ашиглалтад оруулж, 2023 оны 12 дугаар сарыг дуустал тус бүр 250-300 мянган тн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байна.
| "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК БООМТЫН СЭРГЭЛТИЙН ХҮРЭЭНД ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томиллоо
БНСУ-ын Хансео их сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарсан тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах зар
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо
Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа
ТАНИЛЦ: Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн яамны хөдөлмөрийн дотоод журам
Автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмын төсөлд санал авч байна.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
ТЕНДЕРИЙН УРИЛГА
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
ЭМГЭНЭЛ
Э.Төрбаяр: Дэд бүтцээ сайжруулснаар навигацийн орлого 1.5 их наядад хүрэх боломжтой
Төмөр замын тээврийн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмын төсөл
Зам, тээврийн яам болон Дуньяны Их Сургуулийн хамтарсан тэтгэлэг хөтөлбөрийн танилцуулга уулзалт болно
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 2 дугаар сар/
Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг 4D ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Авлигатай тэмцэх газраас улсын авто замын санд авлигын эрсдэлийн үнэлгээ хийнэ
Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА