Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2023/02/24

Бүртгэлийн дугаар: НХААГ/202301100

  1. Нийслэл Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам” барих төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Түүнчлэн энэхүү төслийн бүрэлдэхүүн хэсэг болох Туулын хурдны замын техник, эдийн засгийн үндэслэл “Гудамж” дэд төслийн хүрээнд 2014 онд хийгдсэн бөгөөд уг ТЭЗҮ-ийг шинэчлэх шаардлагатай болно.
  2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангах ба нотлох дараах баримтыг баталгаажуулж ирүүлнэ. Үүнд:
    • Компанийн танилцуулга;
    • Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбар;
    • Зам, тээврийн хөгжлийн яамнаас олгодог дараах тусгай зөвшөөрөлтэй байна.
  • Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах,
  • Хотын авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах,
  • Гүүр,туннелийн зураг төсөл боловсруулах.
    • Сүүлийн 3 жил буюу 2020, 2021, 2022 оны жилийн эцсийн баталгаажуулсан санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт (2022 оны санхүүгийн тайлан аудитын дүгнэлтгүй байж болно) ирүүлнэ. Тухайн онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ төсөвт өртөгийн 80 хувиас багагүй байна.
    • Сүүлийн жилүүдэд буюу 2020, 2021, 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх бөгөөд төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй 1-ээс доошгүй зөвлөх үйлчилгээг үзүүлсэн байна. Тухайн жилүүдэд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээ, акт, захиалагчийн тодорхойлолтыг хавсаргана.
  1. Монгол Улсын эсвэл үүсгэн байгуулагдсан улсын (гадаадын хуулийн этгээдийн хувьд) хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө мэдүүлэг хүлээн авах эцсийн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна. Мөн дараах тодорхойлолтуудыг тендер зарлагдсан өдрөөс хойш авсан байх ба дэлгэрэнгүй санал хүлээн авах эцсийн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна. Үүнд:

3.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолтыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр дамжуулан ирүүлнэ.

3.2 Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын тодорхойлолтыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр дамжуулан ирүүлнэ.

3.3 Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолт;

3.4 Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолтыг ирүүлэх.

3.5 Төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машин эсвэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас (https://nd8.ndaatgal.mn) ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт ирүүлэх.

  1. Гадаадын  хуулийн этгээдийн хувьд эрх бүхий байгууллагаас олгосон  энэ зарлалын 2.3-т заасан тусгай зөвшөөрөлүүдтэй дүйцэхүйц тусгай зөвшөөрөл, 3.1-3.5-д заасан тодорхойлолтуудтай ижил төстэй тодорхойлолтыг тус тус ирүүлнэ.
  2. Мэдүүлгийг Монгол хэл дээр ирүүлнэ. Гадаад хэл дээрх бүх баримт бичгийг Монгол хэл дээр

     орчуулж ирүүлнэ.

  1. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

     Түншлэл нь энэ зарлалын 2.4, 2.5-д заасан шаардлагыг түншлэлийн гишүүдийн тооноос үл

     хамааран төлөөлөх эрх бүхий гишүүн дээрх шалгуур үзүүлэлтийн 100 хувь, түншлэлийн гишүүн

  • ба түүнээс дээш хувийг, туслан гүйцэтгэгч 25 ба түүнээс дээш хувийг хангасан байна.
  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагаас 2023

     оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн

     худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр 2023 оны 03 дугаар сарын 13-

     ны өдрийн 11:00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо,

 Бага тойруу 8/1, Сити тауэр 4 давхар, 403 тоот

“Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК

Утас: 77666556

Цахим хаяг: www.tender.gov.mn

 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх