Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МОНГОЛЫН АНХНЫ ХҮҮХДИЙН ТӨМӨР ЗАМААР АЯЛЛАА

2023/02/13
МОНГОЛЫН АНХНЫ ХҮҮХДИЙН ТӨМӨР ЗАМААР АЯЛЛАА

Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Аялал, жуулчлалын төв, Ид шидийн орон ТББ  хамтран 50 хүүхдийг аялалд хамрууллаа.

 Дархан хот дахь Хүүхдийн төмөр замын сургалтын төвийн дарга Д.Батмөнх хүүхдийн төмөр замаар аялуулан, төмөр замын салбарын онцлог, үйл ажиллагаагаа сонирхолтойгоор  танилцууллаа.  “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд байрлах монголын анхны хүүхдийн төмөр зам нь  нийт 2.2 км урттай, Бурхант, Бумбардай, Сараань, Сүмбэн гэсэн хүүхэлдэйн баатрын нэрээр нэрлэсэн дөрвөн өртөөтэй юм.

Хүүхдүүд галт тэргээр аялан, ширээний теннис, дартас, хөгжөөнт тэмцээн өрнүүлэн чөлөөт цагаа  өнгөрүүлж,  Дархан хотын музейтэй танилцав. Ихэнх хүүхдийн хувьд галт тэргээр аялсан анхны аялал нь байлаа. Тэдний хувьд тус аялал нь мартагдашгүй дурсамж үлдээсэн хэмээн хэлж байлаа.

МОНГОЛЫН АНХНЫ ХҮҮХДИЙН ТӨМӨР ЗАМААР АЯЛЛАА  
Зам, тээврийн яам Facebook