ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ, ХАРЬЯА АГЕНТЛАГТ ИРҮҮЛСЭН
ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТУХАЙ
2022.07.06
“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай “ Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон холбогдох албан тушаалтанд 2022 оны хагас жилийн байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг нэгтгэн танилцуулж байна.
- Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа Иргэний нисэхийн ерөнхий газарт 2022 оны хагас жилийн байдлаар нийт 421 иргэн хандаж өргөдөл, гомдол, санал хүсэлт ирснээс хуулийн хугацаанд шийдвэрлэсэн 396, хяналтад хугацаа болоогүй 24 өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 94%-ийн үзүүлэлттэй байна. Хуулийн хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн өргөдөл, гомдол байхгүй байна.
- Монгол Улсын Ерөнхий сайд Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажилласантай холбогдуулан иргэдээс ирэх дуудлага, өргөдлүүд эрс нэмэгдэж 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яаманд нийт 520 гомдол, санал, хүсэлт ирүүлсэн, шийдвэрлэлт 93%-тай байна.
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөр даамжуулан Зам, тээврийн хөгжлийн яаманд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг агуулгаар нь ангилж үзвэл:
- Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажил - 17%
- Замын-Үүд боомтын ачаа тээвэрлэлт - 29%
- Тээврийн хэрэгслийн дугаар олголт, дугаар шилгүүлэх -19%
- Төмөр замын ачаа тээвэр удаашралтай байгаа талаар - 14%
- Төлбөр хураах цэгийн цахимжуулалт, үйл ажиллагаа - 9%
- Бусад гомдол – 22% хувийг эзэлж байна.