Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

2022 онд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ

2023/01/06

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ, ХАРЬЯА АГЕНТЛАГТ ИРҮҮЛСЭН

ӨРГӨДӨЛ,  ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТУХАЙ

            “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай “ Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон холбогдох албан тушаалтанд 2022 онд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг нэгтгэн танилцуулж байна.

  1. Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа Иргэний нисэхийн ерөнхий газарт 2022 онд нийт 721 иргэн өргөдөл, гомдол, санал хүсэлт ирүүлснээс хуулийн хугацаанд шийдвэрлэсэн 713, хяналтад хугацаа болоогүй 6 өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 98,8%-ийн үзүүлэлттэй байна.
  2. Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 онд Зам, тээврийн хөгжлийн яаманд 1183, Иргэний нисэхийн ерөнхий газарт 78, нийт 1261 гомдол, санал, хүсэлт ирүүсэн бөгөөд шийдвэрлэлт 100%-тай байна.

Ирүүлсэн гомдлын дийлэнх хувийг УБ-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт, Төмөр замын ачаа тээвэр, Тээврийн хэрэгслийн дугаар олголт, шилжилт хөдөлгөөн, Хүнд даацын авто машины тонн жингийн стандарт, төлбөр хураах цэгийн цахимжуулалт, үйл ажиллагаатай холбоотой гомдлууд эзэлж байна.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хугацааг багасгах, хариуг иргэдэд үр дүнтэй өгөх, дүгнэлт шинжилгээ хийх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг эрчимжүүлэх тухай” А/50 дугаар тушаалыг харьяа байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Мөн Ерөнхий сайдын 2022 оны 214 дүгээр захирамжийн дагуу Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын А/160 дугаар тушаалыг батлан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хууль тогтоомжийн хүрээнд судлан үзэж, шуурхай шийдвэрлэх Дэд ажлын хэсгийг байгуулан тайланг unelgee.gov.mn сайтад  тухай бүр оруулан ажиллаа.

2022 онд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх