Олон Улсын тээврийн форумын SIPA хөтөлбөрийн “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох” нь судалгааны төслийн үр дүнг танилцуулах хурлыг өнөөдөр /2023.03.22/ Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Олон Улсын Тээврийн Форум /ITF/ хамтран зохион байгууллаа.
Тус судалгааны төсөл 2022-2023 онд хэрэгжсэн бөгөөд дараах зөвлөмжийг боловсруулан танилцууллаа.
-Хотын зорчигч тээврийн эрэлтийг хангахуйц багтаамж ихтэй нийтийн тээврийг төрөлжүүлэх,
-Авто замын зорчих хэсгийг нийтийн тээвэрт хуваарилж, чөлөөтэй зорчих нөхцлийг хангах,
- Шинэ технологи нэвтрүүлж, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжсэн зорчилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх,
-Байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлж, хувийн тээврийн хэрэгслийн хэрэглээг зохицуулах замаар нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын хэмжээг бууруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
-Дэд бүтцийг үр дүнтэй төлөвлөж явган алхалт, унадаг дугуйны хэрэглээг нэмэгдүүлэх,

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулсан байх үүрэг хүлээсэн. Үүний тулд нийтийн тээврээс ялгарч буй хүлэмжийн хийг эрхзүйн болон техник, технологийн хүрээнд бууруулах ямар арга зам, боломж байна вэ гэдэг дээр энэхүү судалгааны ажил эхэлсэн.
Нүүрсхүчлийн хийг эрчим хүч болон тээврийн салбар хамгийн их ялгаруулж байна. Зам, тээврийн хөгжлийн яамны хийсэн судалгаагаар 22 орчим хувийн нүүрс хүчлийн хийг тээврийн салбар гаргаж байна гэсэн тооцоо бий. Тэгэхээр үүнийг бууруулах нь чухал.
Бодлогын хувьд томоохон шийдвэрүүд гаргасан. Жишээлбэл, байгалийн хийн цахилгаанаар ажилладаг, байгаль орчинд ээлтэй, экологийн шаардлагуудыг хангасан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг импортлоход гааль, нэмэгдсэн өртөгийн албан татвараас бүрэн чөлөөлсөн.
Мөн бид Дугуйт тээврийн хэрэгсэл, түүнд тавигдах ерөнхий шаардлага конценцод нэгдэн орж байгаа. Энэ конвенцод нэгдэж орсноор Монгол Улсад машин үйлдвэрлэвэл ямар шаардлага хангасан байх вэ, импортоор орж ирж буй тээврийн хэрэгсэлд ямар шаардлага тавих вэ гэдэг нь Олон Улсад хүлээн зөвшөөрөгдөж эхэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөний аюулгүй байдал, экологид талдаа маш өндөр шаардлага тавьж байгаа.
Энэхүү төслийн цаашид үргэлжилнэ. Төслөөс гарсан зөвлөмжүүдийг салбартаа хэрэгжүүлж, тээврийн салбар дахь хүлэмжийн хийг бууруулна” хэмээн хэллээ.
Ташрамд дурдахад, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/ ын харьяа Олон Улсын Тээврийн Форум /ITF/ нь Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд нийт 64 улс тус байгууллагын гишүүн юм.
ОУТФ нь тээврийн бүх төрлийг хамарсан судалгааны байгууллага бөгөөд тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх олон улсын талбар болохоос гадна цаашдын чиг хандлагыг тодорхойлох, мэдлэг түгээх, шийдвэр гаргагч болон иргэний нийгмийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох боломжоор ханган ажилладаг юм байна.
| ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХҮЛЭМЖИЙН ХИЙГ БУУРУУЛНА | |
| Зам, тээврийн яам Facebook |
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ