Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Танай яам улсын чанартай авто зам, төмөр зам, агаарын тээврийн харилцааг хариуцаж ажилладаг. 2023 онд ямар зорилт тавьсан бэ?
-Зам, тээврийн салбарын үйлчилгээ хүрдэггүй, хүртдэггүй хүн байхгүй. Агаарын тээвэр, төмөр зам, авто тээвэр гээд ямар нэгэн байдлаар хүмүүс үйлчлүүлдэг. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа-2050 гэсэн чухал бичиг баримт бий. Эдгээр бодлогын бичиг баримтад тусгасан том асуудлын нэг бол зам, тээвэр юм. Жишээлбэл, хэрхэн олон чиглэлд нислэг үйлддэг болох, зам, тээврийн асуудлыг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн бодлого зорилтыг тусгасан байдаг. Зам, тээврийн хөгжлийн яам нь 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлсэн хариуцлага үр дүнг тооцох жил болгон таван зорилтыг тусгасан. Мөн ил тод, нээлттэй, авлига хүнд суртлаас ангид байж, аюулгүй ажиллагаа, үйлчилгээний чанар хүртээмжийг нэгдүгээрт тавьж ажиллах зорилго тавьсан.
-Зам, тээврийн салбарын чухал асуудлын нэг бол зам засвар арчлалт байдаг. Энэ тал дээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Улсын хэмжээнд 7500 орчим км улсын чанартай авто зам байдаг. Энэ замуудыг барьж байгуулах болон засвар үйлчилгээг манай яам хариуцан ажилладаг. Тиймээс замаа чанартай барьж, цаг тухайд нь засвар арчлалтыг сайн хийх зорилт тавьсан. Мөн хэд хэдэн газар бүтээн байгуулалт, зам засвар үйлчилгээг хийхээр төлөвлөсөн. Жишээлбэл, Ховд-Улаангом чиглэлийн 163 км хатуу хучилттай авто зам, Алтай-Улиастай чиглэлийн 178 км хатуу хучилттай авто замыг эхлүүлнэ. Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал, дөрвөн эгнээ замын ажлыг дуусгана. Мөн Дорнодын Хавиргын боомт, Урьханы боомт руу зам барих төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Монгол Улсын хөгжлийн нэг судас бол төмөр зам. Төмөр замаар 2021 онд 31 сая тонн ачаа орж ирсэн ч энэ тоо цар тахлын үед буурсан. Тэгвэл энэ жил төмөр замаар орж ирэх ачааг нэмэгдүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна?
-Төмөр зам тээврийн салбарт чухал үүрэгтэй. Тиймээс энэ жил 35 сая тонн ачаа тээвэрлэх зорилго тавьж байгаа. Сайдаар томилогдох үед төмөр замд хамгийн тулгамдсан асуудал нь чингэлгийн гацаа байсан. Үүнийг нь хурдан хугацаанд шийдэх хэрэгтэй болсон. Одоо чингэлгийн гацааны асуудал гайгүй болсон гэж хэлж болно. Мөн Замын-Үүд-Эрээний чиглэлд хооронд 15 галт тэрэг явуулах гэрээ хийсэн. Монгол Улсын хувьд импортоор орж ирж байгаа нийт ачааны 60 орчим хувь нь Замын-Үүдээр орж ирдэг.
Мөн Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замын 47 км хэсэглэлд их засвар хийж, Зүүнбаян-Сайншанд өртөөг өргөтгөнө. Холболтын төмөр замууд, шинээр дөрвөн чиглэлийн нийт 1399 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Ханги, Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулахаар ажиллаж байна. Шивээхүрэн-Сэхээ боомтын хил холболтын төмөр замын төсөл, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 4267 км төмөр замын төслийг эхлүүлнэ. Улаанбаатар төмөр зам жилд нэг их наяд төгрөгийн борлуулалт хийж, 30 орчим сая тонн ачаа тээвэрлэдэг. Галт тэрэг бол тээврийн үнэ хамгийн бага салбар. Улаанбаатар-Дархан хүртэл 6000 төгрөг байсныг 9000 болгосон. Үйлчилгээг чанаржуулах шаардлагыг УБТЗ-аас тавьж байгаа. Харин энэ чиглэлд автобусаар явахад 30 мянган төгрөг. Тиймээс энэ жил алдагдалгүй ажиллах зорилго тавьсан.
-Агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго тавьсан. Шинэ чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа юу?
-Өмнө нь Монгол Улсад үндэсний агаарын тээврийн МИАТ компани үйл ажиллагаа явуулдаг байсан. Үүнээс хойш дөрвөн компани байгуулагдаж агаарын тээврийн салбарт ахиц гарч байгаа. Жишээлбэл, өнгөрсөн жил 40 гаруй чиглэлд нислэг үйлддэг байсан бол 100 болж нэмэгдсэн. Турк руу зургаан удаа нислэг үйлддэг байсныг 34 болгосон. Мөн зургадугаар сард АНУ-тай “Open sky” агаарын харилцааны хэлэлцээр байгуулж ойрын хугацаанд шууд нислэгтэй болох зорилго тавьж байна. Хамгийн сүүлд Катар улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан. Энэ ондоо нэмж Австрали, Кувейт, Грек гэсэн 10 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна. Агаарын хөлгийн парк шинэчлэлийг үргэлжлүүлж шинээр том оврын зургаан онгоц оруулж ирэхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд ирэх тавдугаар сард МИАТ компани өргөн биетэй онгоц оруулж ирэхэд бэлэн болоод байгаа.
-Дотоодын нислэгт хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Иргэний агаарын тээврээс татаас авдаггүй. Энэ жилээс татаас авахаар болсон. Учир нь дотоодын нислэг унасан. Өмнө нь 11 чиглэлд нислэг үйлддэг байсан бол хоёр чиглэл болж буурсан. Учир нь тасалбар үнэтэй. Тиймээс орон нутгийн нислэгийг сэргээж есөн чиглэлд тогтмол нислэгтэй болно. Дотоодын нислэгийн үнийг 40 хувиар хямдруулна.
Мөн авто тээврийн салбарт аль болох жолооч, тээвэрчдийг дэмжих бодлого барьж байгаа. Цар тахлын үед тээвэр үнэтэй байсан. Ил тод, нээлттэй, хүн бүрт тээврийн бололцоо олгох өрсөлдөөнийг дэмжсэний үр дүнд тээврийн зардал 20 дахин буурсан. Мөн олон улсын авто замын сүлжээний АН-4 коридороор ОХУ-БНХАУ-ыг холбосон транзит тээврийг эхлүүлээд байна.
-2023 онд 94 төрийн үйлчилгээг цахим болгох зорилго тавьсан. Энэ хүрээнд ямар ажлууд хийх вэ?
-Манай салбар төрийн үйлчилгээг түгжрэлгүй цахим, түргэн шуурхай болгох зарчим барин ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд 2023 онд 94 төрийн үйлчилгээг цахим болгох зорилго тавьсан. Салбарын нэгдсэн флатформтой болж төрийн бусад байгууллагатай мэдээлэл солилцох ажиллагааг цахимжуулна. Мөн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг нэвтрүүлж, авто замаас төлбөр авах үйл ажиллагаа, техникийн хяналтын үзлэг, татвар, даатгал, торгуулийн мэдээллийг бүрэн цахимжуулж, хяналтыг сайжруулах ажил хийж байна. Үнэмлэх, гэрчилгээ, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод нээлттэйгээр бүрэн цахимжуулж, хүнд суртал, авлигаас ангид байлгах зорилго тавин ажиллаж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
| ЗТХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ: АНУ, АВСТРАЛИ, КУВЕЙТ, ГРЕК ГЭСЭН АРВАН УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт