Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Зочлох жил” болгон зарласантай холбогдуулан агаарын тээврийн либералчлалыг тэлэх зорилтыг дэвшүүлээд буй. Энэ зорилтын хүрээнд 2023- 2024 онд дэлхийн агаарын тээврийн гол бүсүүд рүү шууд нислэг үйлддэг болох шат дараатай ажлыг эхлүүлж, нийт 10 улс оронтой агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөөд байна. Дээрх ажлыг эрчимжүүлж, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.04.13/ Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Ерөнхий сайдын худалдааны элч Даниел Кочинский, Элчин сайд Филип Малон тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, агаарын тээвэр болон төмөр зам, авто замын хөгжлийн чиг хандлага, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Уулзалтын эхэнд, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ИБУИНХУ-ын Засгийн газраас Монгол Улстай эдийн засгийн чиглэлд онцгой анхаарч Ерөнхий сайдын Худалдааны төлөөлөгчийг тусгайлан илгээж, гуравдагч хөрш болсон улсыг Монгол Улстай худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаад талархаж буйгаа илэрхийлээд, цаашид хамтын ажиллагааг тэлэх хүсэлтэй байна гэсэн юм.
Уулзалтын эхэнд, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ИБУИНХУ-ын Засгийн газраас Монгол Улстай эдийн засгийн чиглэлд онцгой анхаарч Ерөнхий сайдын Худалдааны төлөөлөгчийг тусгайлан илгээж, гуравдагч хөрш болсон улсыг Монгол Улстай худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаад талархаж буйгаа илэрхийлээд, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байна гэсэн юм.

Тэрбээр хэлэхдээ,
Нэгдүгээрт, Монгол Улс ОХУ, БНХАУ гэсэн хоёрхон хөрштэй. Гуравдагч оронтой харилцахад тээврийн салбар чухал үүрэгтэй. Тиймээс агаарын харилцааны хэлэлцээр байгуулахад онцгой анхаарч, шууд нислэгүүдийг тоог нэмэгдүүлж байна. Манай хоёр улсын агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах ажил хүлээгдэж байна. Миний бие 2023 оны тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд ХБНГУ-ын Лайпциг хотноо болох Олон улсын тээврийн форумд оролцоно. Энэ үеэр гарын үсэг зурах боломжтой гэж төлөвлөж байгаа тул энэхүү саналыг уламжилж өгч дэмжиж ажиллахыг хүсье.
Хоёрдугаарт, нийслэлийн хувьд хотжилт, төвлөрлөөс үүдсэн замын хөдөлгөөний түгжрэлд Монгол Улсын Засгийн газраас онцгойлон анхаарч, Шинэ сэргэлтийн бодлогодоо тусгаж, “Туул хурдны зам” төслийг хэрэгжүүлэх гэж байна.
Төслийн хүрээнд Туул голын эрэг дагуух авто зам, замын байгууламж болон тус авто замыг Улаанбаатар-Хөшигийн хөндийн нисэх буудлын хурдны авто замтай холбох, замын байгууламжийг богино хугацаанд барьж байгуулахаар зохион байгуулна. Манай Зам,тээврийн хөгжлийн яам энэ төслийг хариуцан хэрэгжүүлэх тул Их Британийн талаас энэ төсөлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Гуравдугаарт, Засгийн газраас Монгол Улс руу чиглэсэн олон улсын аялал жуулчлалыг дэмжихэд анхаарч, Монголын Эзэнт гүрний нийслэл хот Хархорум хотыг сэргээх босгох “Шинэ Хархорум” төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар эхлүүлж, УИХ-ын холбогдох шийдвэрүүд гарган ажиллаж байна.
Манай зүгээс “Шинэ Хархорум” хотыг нийслэлтэй холбох хурдны төмөр зам барих төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлыг гүйцэтгэхэд техникийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах саналтай байгаа зэрэг саналаа хэллээ.
Нөгөө талаас, хоёр улсын худалдаа, эдийн засаг, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, дээр дурдсан дэд бүтцийн томоохон төслүүдийн хүрээнд манай улстай хамтран ажиллах бүрэн боломжтойг дурдаж, холбогдох албаныхантай хамтран ажиллахаар тохирлоо.

Ташрамд дурдахад, Монгол Улсын хувьд төмөр замын салбартаа Их Британийн дэвшилтэт техник технологи, ноү-хау-г нэвтрүүлэх ажлыг хийсэн туршлага бий. Тодруулбал, Их Британийн төмөр замын төмөр бетон дэрний бэхэлгээ үйлдвэрлэгч “Пандрол” компани, бетон дэр үйлдвэрлэгч “RM&S” зэрэг компаниудын бүтээгдэхүүнийг Монгол Улсад шинээр баригдсан төмөр замуудад ашиглаж байна. Бэхэлгээний технологи нь Монгол орны эх газрын эрс тэрс уур амьсгалтай нөхцөл байдалд тохиромжтой, чанарын шаардлагад нийцсэн. Цаашид Монгол Улсад баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замыг барих, хуучин төмөр замыг шинэчлэн сайжруулах зэрэг том төслүүд хийгдэх тул дэр бетон, бэхэлгээний хэрэгцээ шаардлага гарах тул хамтран ажиллах саналтай санал хүргүүлж байгаа юм.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газар 1997 оноос эхлэн агаарын тээврийн харилцаагаа нэмэгдүүлэх чиглэлээр тасралтгүй ажилласаар ирсэн юм. Тухайлбал:
/1/ 1997 онд хоёр орны Иргэний нисэхийн байгууллагууд Харилцан ойлголцлын санамж байгуулсан. Уг санамж бичгээр “Монголын талд долоо хоногт 2 удаагийн давтамжтай хуваарьт нислэг гүйцэтгэх, Москва, Берлингийн чиглэлд агаарын тээврийн 5 дугаар эрх олгох, “МИАТ” ХК-ийг Улаанбаатар-Лондонгийн чиглэлд нислэг гүйцэтгэх агаарын тээвэрлэгчээр томилох” гэсэн шийдвэр, эрх зүйн зохицуулалтыг хийж чадсаг. Гэсэн хэдий ч МИАТ компани нь агаарын хөлгийн хүрэлцээ муу, Европын чиглэлийн нислэгийн зах зээлд зорчигч урсгал бүрдээгүйтэй холбоотойгоор Берлин Лондонгийн чиглэлд нислэг гүйцэтгээгүй.
/2/ 2000 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулсан. Уг хэлэлцээрээр хоёр талаас томилогдсан агаарын тээврийн компаниуд нь Улаанбаатар, Лондон хотуудын хооронд хуваарьт нислэг гүйцэтгэхээр тохирсон.
/3/ 2009 онд Улаанбаатар хотноо хийсэн засгийн газар хоорондын уулзалт, хэлэлцээгээр нислэгийн цэгийг нэмэгдүүлж Берлин, Франкфурт, Мюнхен болон нэмэх нэг цэг байхаар, дээр дурьдсан цэгүүдээс хилийн чанад дахь Лондон, Парис, Прага, дундын цэг Москва, Прагаас агаарын тээврийн тавдугаар эрхийг эдлэх зөвшөөрлийг олгохоор тохиролцсон.
/4/ 2012 болон 2013 онуудад хоёр талын иргэний агаарын тээврийн байгууллагуудын төлөөлөл дахин албан ёсны уулзалт хийж, 1997 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу монголын талд Москва, Берлинээр дамжин Лондонгийн чиглэлд агаарын тээврийн 5 дугаар эрх буюу код-шейр олгосон асуудлыг бататгасан юм.

| ИХ БРИТАНИ УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЖ, ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛНО | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ