Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн нийтийн тээврийн газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтэс хамтран “УРЬТАЖ УХААР” замын хөдөлгөөний аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяны талаар мэдээлэл хийлээ.
Мэдээлэлд дурдсанаар,
Сүүлийн 5 жилийн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд жилд дундажаар 25 мянган зам тээврийн осол бүртгэгдэж, зам тээврийн ослын улмаас 500 хүн нас барж, 3400 хүн гэмтсэн байна. Мөн энэхүү судалгаанаас харахад, сүүлийн 5 жилд зам тээврийн ослын улмаас 581 явган зорчигч, 865 тээврийн хэрэгслээр зорчигч, 10 унадаг дугуйгаар зорчигч амь насаа алдсан байна.
2023 оны эхний улирлын байдлаар 7275 зам тээврийн осол бүртгэгджээ. Бүртгэгдсэн ослын улмаас 196 хүүхэд гэмтэж, долоо нь амь насаа алдсан бол 311 насанд хүрсэн хүн гэмтэж, түүнээс 70 нь амь насаа алджээ. Дэлхийн банкны судалгаагаар дэлхийн хэмжээнд 100 мянган хүн тутмын 17 нь зам тээврийн ослоор нас барж байна.
Гэтэл Монгол Улсад энэ тоо 21 буюу бүс нутгийн хэмжээнд энэ төрлийн нас баралтаар дээгүүр бичигдэж байгааг 2022 онд Үндэсний Статистикийн хорооноос танилцуулсан байдаг. Нэгдсэн Үндэстний байгууллагын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 2021-2030 оны төлөвлөгөөнд 2030 он гэхэд зам, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн хандлагыг өөрчлөн, тусламж үйлчилгээг сайжруулж, зам тээврийн ослыг 50 хүртэлх хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байна.
Энэ зорилтын хүрээнд явган зорчигч, унадаг дугуй, тээврийн хэрэгслээр зорчигчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр нөлөөллийн "УРЬТАЖ УХААР" аяныг 2023 оны тавдугаар сарын 15-21-ний өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж, жолооч нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хяналтыг сайжруулах ажлыг өчигдөр буюу тавдугаар сарын 15-наас эхлүүллээ.
Түүнээс гадна нийслэл Улаанбаатар хотод цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээ огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад энэ төрлийн сургалт, нөлөөллийн арга хэмжээг идэвхжүүлээд байна.
“УРЬТАЖ УХААР” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫГ ӨРНҮҮЛСЭНЭЭР нийслэл Улаанбаатар хотод төдийгүй хөдөө, орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослыг бууруулах, жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх цаашлаад эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад чухал нөлөөтэй гэдгийг албаны хүмүүс онцлов.
Зам, тээврийн хөгжлийн яамны Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баяржаргал: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь түншүүдтэйгээ хамтран НҮБ-аас жил бүр зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын долоо хоногийг Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн алба хамтран “Урьтаж ухаар” уриатай нөлөөллийн аяныг 2023 оны тавдугаар сарын 15-21-ний өдрүүдэд зохион байгуулна.
Дэлхий нийтэд зам тээврийн ослоор жил бүр 1.3 сая хүн нас барж, 50 сая хүн гэмтсэн. Нас барсан дөрвөн хүн тутмын нэг нь явган зорчигч, унадаг дугуйгаар зорчигч байна. Тиймээс арга хэмжээний хүрээнд явган болон унадаг дугуй, нийтийн тээврээр зорчих асуудалд анхаарах, энэ чиглэлээр мэдээлэл, зөвлөмжийг олон нийтэд түгээнэ.
Мөн“Автомашингүй өдөрлөг”, “Ногоон гэрэл, цагаан шугам”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдалд хүүхдийн оролцоо” нээлттэй өдөрлөг, нийтийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын үзлэг, “Зүрхэнд гэрэлтэнэ” сургамжит киног түгээх, нийтийн тээврийн үйлчилгээний байгууллага, жолооч нарт зориулсан сургалт зэрэг арга хэмжээг аяны хүрээнд зохион байгуулна” хэмээн хэллээ.
Нийслэлд цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээ нэмэгдсэн учраас сургалт, нөлөөллийн арга хэмжээг ерөнхий боловсролын сургуулиудаар хийж байна. Явган зорчигч замын гарцан дээр мөргүүлэх тохиолдол бүртгэгдэж байна. Энэ асуудалд жолооч нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хяналт тавьж ажиллана. Зам тээврийн ослын 80 орчим хувь нь орон нутгийн замд гарч байна. Иргэд зуны улиралд хөдөө орон нутгаар их амарч зугаалдаг. Тэгсэн хэдий ч аав ээжтэйгээ хамт явахдаа зам тээврийн ослоор гэмтэж, амиа алдаж байгаа нь харамсалтай. "Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2023" нөлөөллийн арга хэмжээг эхлүүлэхээр бэлдэж байна” гэв.
| “УРЬТАЖ УХААР” АЯНЫ ХҮРЭЭНД ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт