УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын санаачилгаар “Scholarship Road-2023” зам, тээврийн салбарын боловсролын үзэсгэлэн 2023 оны тавдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар зочид буудлын үзэсгэлэнгийн их танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Үзэсгэлэнд Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа 11 агентлаг, зам, тээврийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг гадаадын болон дотоодын найман их сургууль, коллеж оролцож, тэтгэлэгт хөтөлбөрүүд, нээлттэй ажлын байрны мэдээллээ танилцуулж оролцлоо.
Түүнээс гадна зочин илтгэгчид гадаадад тэтгэлэгтэй суралцах боломж, сургуулиа хэрхэн сонгох, эсээ бичих аргачлал, хэлний онооны талаарх бодит туршлагаасаа хуваалцлаа.
Ирээдүйн эх орны эзэд болсон залууст зам тээврийн салбарын мэргэжлээр Хятад, Орос, Герман, Катар, Солонгост тэтгэлгээр суралцах боломж нээлттэй. Мөн жил бүр дотоодын их, дээд сургуульд суралцаж буй шилдэг 100 оюутанд тус бүр 2 сая төгрөгийн тэтгэлэг олгоно гэдгээ сайд С.Бямбацогт арга хэмжээний үеэр танилцууллаа.