БНХАУ-ЫН БЭЭЖИНГИЙН ЗАМ ХАРИЛЦААНЫ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ
БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд “Бээжингийн Зам харилцааны их сургууль”-ийн бакалаврын сургалтад нийт 60 оюутныг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэгтэйгээр суралцуулна.
Нэг. Мэргэжлийн чиглэл, тэтгэлэгт хамрагдах оюутны тоо
1.1. Төмөр замын тээврийн удирдлага мэргэжлээр 20 оюутан;
Хөтөлбөрийн зорилго
Төмөр замын тээврийн сүлжээний төлөвлөлт, хүчин чадлын хуваарилалт, тээвэр зохион байгуулалтыг өндөр түвшинд хийх чадвартай инженер бэлтгэх
Үндсэн хичээлүүд
Төмөр замын хөдөлгөөн зохион байгуулалт,
Төмөр замын өртөө зангилаа,
Төмөр замын ачаа тээвэр,
Төмөр замын зорчигч тээвэр,
Төмөр замын тээврийн эдийн засаг,
Төмөр замын үйлдвэрлэлийн ерөнхий дадлага.
1.2. Тээврийн инженер мэргэжлээр 20 оюутан;
Хөтөлбөрийн зорилго
Тээврийн инженерчлэлийн төсөр хөтөлбөр хэрэгжүүлэх чадвартай инженерийн болон удирдах түвшний мэргэжилтэн бэлтгэх
Үндсэн хичээлүүд
Тээврийн төлөвлөлт,
Авто тээврийн инженерчлэл,
Хотын нийтийн тээвэр,
Тээврийн системийн анализ ба хэрэглээ,
Тээврийн аюулгүй байдлын инженерчлэл,
Тээврийн эдийн засаг
1.3. Авто зам, гүүрийн барилгын инженер мэргэжлээр 20 оюутан;
Хөтөлбөрийн зорилго
Барилга, зам гүүрийн барилгын салбарт зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, удирдан явуулах чадвар бүхий инженер болон удирдах ажилтан бэлтгэх
Үндсэн хичээлүүд
Инженерийн механик,
Бүтцийн механик
Бетон бүтцийн загварчлалын онол,
Хөрсний механик ба суурийн инженерчлэл,
Материал судлал,
Барилгын ажлын төсвийн онол
Хоёр. Тавигдах шаардлага, хамрах хүрээ
2.1 Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.2-оос дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутан;
2.2 БНХАУ-ын их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутан;
2.3 БНХАУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн суралцагч;
2.4 Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийг 80 ба түүнээс дээш дүнтэй суралцаж төгссөн төгсөгчид хамрагдана.
Гурав. Анхан шатны бүртгэлд бүрдүүлэх баримт бичиг
3.1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон БНХАУ-ын их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд суралцагчид:
3.2. БНХАУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагч, төгсөгчид:
3.3. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагчид:
Дөрөв. Бүртгэл
4.1 Зам,тээврийн хөгжлийн яамны digital.mrtd.gov.mn сайтаар 2023 оны 06 дугаар сарын 12-ны 14.00 цагаас 06 дугаар сарын 19-ний өдрийн 18.00 цаг хүртэл бүртгүүлж дээрх баримт бичгүүдийг бүрэн хавсаргана.
Бүртгүүлэх линк: /https://digital.mrtd.gov.mn/support/?indicatorId=15412539
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул аль болох эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд (51)263171 дугаар утасаар холбогдож авна.
Тав. Сонгон шалгаруулалт, элсэлтийн үе шат
5.1 Анхан шатны сонгон шалгаруулалтыг дараах 2 хэсэгт хуваан дүгнэнэ. Үүнд:
5.1.1 Баримт бичгийн бүрдүүлэлт- Баримт бичгийг үнэн зөв, бүрэн бүрдүүлсэн эсэх, тавигдах шаардлагыг хангасан эсэхийг хянана.
5.1.2 Ярилцлагын шалгалт- Бээжингийн Зам харилцааны их сургуулиас зохион байгуулах комисс ярилцлагын шалгалтыг авна. Шалгалтын комиссын гишүүдээс тавьсан асуултад оновчтой, тодорхой хариулсан байдал, суралцахаар сонгосон мэргэжлийн хүрээнд судалгаа хийсэн байдал болон шалгалтад оролцогчийн хандлага, бусадтай харилцах харилцааны ур чадвар бусад ерөнхий үнэлгээ зэргийг үнэлнэ./ Ярилцлага Монгол хэл дээр явагдана/
Ярилцлагын шалгалт авах хугацаа: 2023 оны 06 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд
Ярилцлагын шалгалт авах байршил: Засгийн газрын 13 дугаар байр /Зам, тээврийн хөгжлийн яам/.
5.1.3 Ярилцлагын шалгалтын оноог 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны digital.mrtd.gov.mn цахим хуудсанд байршуулах бөгөөд шалгалтын дүнгээр эрэмбэлж эхний 60 иргэнийг жагсаана.
5.1.4 Ярилцлагын шалгалтыг Бээжингийн зам, харилцааны их сургуулийн багш нараас бүрдсэн шалгалтын комисс биечлэн авч дүгнэнэ.
5.2 Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг Бээжингийн зам, харилцааны их сургуульд бүртгэх явц дараах 3 шатлалтай байна. Үүнд:
5.2.1 Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэд 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө албан ёсоор Бээжингийн Зам харилцааны их сургуулийн http://bjtu.17gz.org
системд бүртгүүлж материалаа цахимаар илгээнэ.
5.2.2 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө Урилга, визний маягт JW202-ийг оюутанд олгоно,
5.2.3 Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн иргэд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Сургуульдаа очиж, хичээлдээ орно.
Зургаа. Элсэлтийн шалгалттай холбоотой санал хүсэлт, хариуцлага
6.1 Элсэлтийн шалгалтын комисс зөвхөн Бээжингийн Зам, харилцааны их сургуулийн багш, албан хаагчдаас бүрдэх бөгөөд Зам, тээврийн хөгжлийн яам зөвхөн элсэгчдийн материалыг тогтоосон цаг бүртгэн, шалгалтын комисст танилцуулах үүрэгтэй. Сонгон шалгаруулалтад Зам, тээврийн хөгжлийн яам оролцохгүй бөгөөд шийдвэрийг Бээжингийн Зам харилцааны их сургуулийн элсэлтийн комисс бие даан шийдвэрлэнэ.
6.2 Иргэн шалгалтын дүн, шалгалттай холбоотой бусад асуудлаарх гомдлоо тухайн шалгалтын явцад болон нэгдсэн дүнг зарласнаас хойш 24 цагийн дотор Шалгалтын комисст хандаж гаргах бөгөөд Шалгалтын комисс хянан үзэж, хариу өгнө. Дурдсан хугацаа өнгөрснөөс хойш гомдлыг хүлээн авахгүй.
6.3 Баримт бичгээ дутуу буюу хуурамчаар бүрдүүлсэн болон хугацаандаа ирүүлээгүй иргэдийг шалгалтад оруулахгүй.
| БНХАУ-ЫН БЭЭЖИНГИЙН ЗАМ ХАРИЛЦААНЫ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт