Зам, тээврийн хөгжлийн яамны салбарын хяналтын газраас 2023.06.26-30-ны өдрүүдэд салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 04/49 дугаар удирдамжийн дагуу "УБТЗ" ХНН-ийн Зүүнбаян өртөө, Сайншанд-3үүнбаян хоорондын төмөр замын суурь бүтэц, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж байна.
Мөн улсын ерөнхий байцаагчийн баталсан 04/50 дугаар удирдамжийн хүрээнд Таван толгой Зүүн баян чиглэлийн 415.9 км төмөр замын суурь бүтцийн барилга угсралтын ажил, зүгшрүүлэлтийн тээврийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан, дүрэм, журам, норм, стандартын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.