Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЛЭЭС

2023/08/02
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЛЭЭС
Налайх-Багануур чиглэлийн 34-176 км хүртэлх 142 км хатуу хучилттай авто замын засвар арчлалтыг “Багануур АЗЗА”ТӨХК хариуцдаг.Энэ жилийн төлөвлөгөөт засварын ажил 89 хувийн гүйцэтгэлтэй байна.
Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас тус хэсгийн замд шинээр багагүй эвдрэл гэмтэл гарсан ч Багануур АЗЗА ТӨХК-ынхан шуурхай ажиллаж, сэргээн засварлажээ.
Энэ хэсгийн замд үерийн үед эвдрэл гарах магадлалтай 4 цэг бий. Тиймээс цаг агаарын онцгой нөхцөлд ажлаа төлөвлөн бэлэн байдалд ажиллаж байна.
Харин Улаанбаатар хотоос 226-237км, 260-264км-т нийт 15 км авто замын их засварын ажлыг “Харгуй” ТӨХК гүйцэтгэж байна. Энэ компани нь Хэнтий аймгаар дамжин өнгөрдөг 5 чиглэлийн нийт 726,1км авто замын засвар арчлалтыг хариуцан ажилладаг.
2023 оны жилийн төлөвлөгөөт зам засварын ажлын хүрээнд Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын зорчих хэсэгт нэн яаралтай засварлах шаардлагатай нүхэн эвдрэл, их засварыг 15 км-т хийж, төлөвлөгөөт хугацаандаа буюу ирэх наймдугаар сарын 10-нд бүрэн дуусгахаар ажлаа эрчимжүүлж байна.
ЗТХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ: УРТ НАСТАЙ, УДААН ЭДЭЛГЭЭТЭЙ ЗАМ БАРИХ ЦАГ НЬ БОЛСОН
Манай улсын 21 аймаг, 90 гаруй сум нийслэл Улаанбаатартай хатуу хучилттай авто замаар холбогдсон ч авто замын насжилт болон даац хэтрүүлэлтээс үүдэж эвдрэл яах аргагүй тулгамдсан асуудал болоод байна.
Тиймээс зам засварын ажлыг чанартай, чансаатай хийхийг 21 аймгийн замын засвар, арчлалт хариуцсан АЗЗА ТӨХК -иудад үүрэгдлээ. Түүнчлэг нэгдүгээрт иргэдийн аюулгүй байдлыг хангаж, зам засварын ажлыг зорчих хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зохион байгуулж ажиллахыг даалгалаа.
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЛЭЭС  
Зам, тээврийн яам Facebook