Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Авто зам, гүүрийн инженер мэргэжилтэй авто зам, гүүрийн засварын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хүнийг нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна

2015/04/02
Авто зам, гүүрийн инженер мэргэжилтэй авто зам, гүүрийн засварын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хүнийг нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна

 

Япон Улсын олон улсын Жайка байгууллагаас “Гүүрийн засвар, арчлалтын чадавхийг хөгжүүлэх төсөл”-ийг 2013 оны 7 дугаар сараас Зам, тээврийн яам, Нийслэлийн Авто замын газартай хамтран хэрэгжүүлж байна.

 

Тус төслийн хүрээнд авто зам, гүүрийн инженер мэргэжилтэй авто зам, гүүрийн засварын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хүнийг нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна.

 

Ажлын байранд тавигдах доорх шаардлагыг хангасан хүмүүс CV, төрийн албан хаагчийн анкет, дипломны хуулбар, мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээ болон холбогдох бичиг баримтаа 2015 оны 4 дүгээр сарын 13-ны дотор Зам, тээврийн яамны 403 тоотод Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Н.Сугаржавт өөрийн биеэр авчирч өгнө үү.

 

Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага

Боловсрол

Дээд /Бакалавраас доошгүй зэрэгтэй/

Мэргэжил

Авто зам, гүүрийн инженер

Мэргэшил

Мэргэшсэн инженер

Туршлага

Авто зам, гүүрийн засварын чиглэлээр 3-аас дээш жил ажилласан.

Ур чадвар

-Баримт бичиг боловсруулах, мэргэжлийн дүгнэлт хийх чадвар эзэмшсэн байх.

-Хээрийн нөхцөлд ажиллах болон ачаалал даах чадвартай байх

-Харилцааны соёлтой

-Багаар болон бие даан ажиллах чадвартай

Тусгай шаардлага

 

-Гүүрийн чиглэлээр суралцсан, гүүрийн талаар нарийн ойлголттой  байх.

-Компьютерийн мэргэжлийн болон тооцооны программууд дээр ажиллах чадвартай.

 

 

 

Авто зам, гүүрийн инженер мэргэжилтэй авто зам, гүүрийн засварын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хүнийг нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх