Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ХУДАРГАГҮЙ ЭТГЭЭДҮҮДЭД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦУУЛНА

2023/08/25
ХУДАРГАГҮЙ ЭТГЭЭДҮҮДЭД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦУУЛНА

ЗТХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ: ХУДАРГАГҮЙ ЭТГЭЭДҮҮДЭД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦУУЛНА

2013-2014 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн Өндөрхаан Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам "ТАМЫН ТАВЬ" гэх нэршилтэй болтлоо чанаргүй хийгдсэн.Хачирхалтай нь улсын комисс ч хүлээж аваагүй уг замыг барьсан гүйцэтгэгч санхүүжилтээ бүрэн авсан байдаг.

Иргэдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой аюул занал учруулж буй уг замын гүйцэтгэгч компани, тендер шалгаруулах ажлыг зохион байгуулсан болон хяналт тавих үүргээ биелүүлээгүй бүх этгээдийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандлаа.

Мөн цаашид зам, тээврийн салбарын худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулж, хяналт шалгалтын дүнг олон нийтэд мэдээлж байх болно.

ХУДАРГАГҮЙ ЭТГЭЭДҮҮДЭД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦУУЛНА  
Зам, тээврийн яам Facebook