Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АНУ-ЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗАХИРГААНЫ СУДАЛГААНЫ БАГ “ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛД АЖИЛЛАЛАА

2023/08/29
АНУ-ЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗАХИРГААНЫ СУДАЛГААНЫ БАГ “ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛД АЖИЛЛАЛАА
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нар наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд АНУ-д албан ёсны айлчлал хийсний үр дүнд Монгол Улсаас АНУ-руу шууд нислэгтэй болох асуудлыг эцэслэн шийдэж, агаарын харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурсан.
 
Тэгвэл шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаа /Transportation Security Administration/-наас хийгдэх нисэхийн аюулгүй байдлын үнэлгээнд хамрагдах бэлтгэл ажлыг хангахад зөвлөгөө өгөх, судалгаа хийх зорилготойгоор тус байгууллагын төлөөлөгч хатагтай Шерри Сото-гоор ахлуулсан 4 хүний бүрэлдэхүүнтэй эксперт мэргэжилтнүүдийн баг, мөн Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид 2023 оны наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд ажиллалаа.
 
 
Уг судалгаа нь нисэх буудлын аюулгүйн үзлэгийн цэг, зорчигч, тэдгээрийн гар тээш, тээшинд хийх аюулгүйн үзлэг, хүний нөөцийн төлөвлөлт, сургалт болон ачааны аюулгүй байдлын арга хэмжээ, тоног төхөөрөмжийн чадамж, ашиглалт зэрэг чиглэлээр өргөн цар хүрээг хамарсан болно.
 
Монгол Улсаас Иргэний нисэхийн ерөнхий газар, ИНҮТ-ийн Аюулгүй байдал, хамгаалалтын алба, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК болон “МИАТ” ТӨХК-ийн холбогдох албан тушаалтнууд энэхүү судалгааны багийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа газар дээр нь танилцуулж, харилцан туршлага солилцлоо.
 
Мөн дээрх судалгааны баг нисэхийн аюулгүй байдлын талаарх үндэсний, нисэх буудлын болон үйлдвэрлэлийн баримт бичигтэй танилцаж, зохих зөвлөмжүүдийг өгсөн үр дүнтэй ажил боллоо.
АНУ-ЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗАХИРГААНЫ СУДАЛГААНЫ БАГ “ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛД АЖИЛЛАЛАА  
Зам, тээврийн яам Facebook