Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

2023/08/31

       Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа  ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

БҮРДҮҮЛЭХ бичиг баримт

  1.  Хүсэлт
    2.  Төрийн албан хаагчийн анкет 
    3.  Иргэний үнэмлэхний хуулбар 
    4.  Тангарагийн хуудас 
    5.  Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг 
    6.  Нийгмийн даатгалын дэвтэр болон шимтгэл төлсөн цахим лавлагаа
    7.  Тушаал шийдвэрийн хуулбар
    8.  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт
    9. Сэтгэцийн эрүүл мэндийн хуудас
  2. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт
  3. Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээний хуудас
  4. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх
  5. Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн сертификат

Материал хүлээн авах:

  • Хугацаа: Зарлагдсан өдрөөс хойш 5 хоногийн дотор
  • Материал хүлээн авах хаяг: ЗТХЯ-ны 308 тоот өрөөнд  хүлээн авна.
  • Холбоо барих утас:51263179

Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх албан тушаалын шилжүүлэн авах зарлал:

Холбогдох мэдээлэл

Ангилал

                                          Тавигдах шаардлага

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Нэг. Автотээврийн бодлого зохицуулалтын газар,

Тээвэр зохион байгуулалтын хэлтэс

1

Тээвэр, зохион байгуулалтын хэлтсийн дарга

Эрхэлсэн түшмэл, ТЗ - 03

 

Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

-Авто замын инженерчлэл (071601)

-Авто машины ашиглал-авто аж ахуй механик инженер (0716020)

-Машины электрон систем (071603)

-Авто хөдөлгүүрийн механик инженерчлэл (171604)

-Тээврийн үйлчилгээ(104102)

-Логистик менежмент (041308)

Ахлах түшмэлийн багц сургалтад хамрагдаж төгссөн байх

 

Төрийн албанд 8-аас доошгүй жил, ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх

                               Хоёр. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар

1.      

Санхүүгийн хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн

Дэс түшмэл, ТЗ-6

Бакалавр болон түүнээс дээш.

Нягтлан бодох бүртгэл (0411);

- эдийн засаг (0311);

- санхүү (0412);

- эрх зүй (0412).

Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр гадаад, дотоодын сургалтад хамрагдсан байх.

 

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

                                            Гурав. Төрийн захиргааны удирдлагын газар

1

Хүний нөөцийн асуудал, өргөдөл гомдол, дотоод үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Дэс түшмэл ТЗ-7

Бакалавр ба түүнээс дээш

Эрх зүй (042101)

- Менежмент ба удирдахуй (041301-041308)                                               

- Эдийн засаг (031101)                          

- Авто замын инженерчлэл (073210)               

-Тээвэр (1041)                     

 

 

 

 

 

 

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

2

Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн

Дэс түшмэл ТЗ-7

Бакалавр болон түүнээс дээш.

Эрх зүй (0421)

 

Төрийн албан хаагчийн богино хугацааны зорилтот сургалтад хамрагдаж төгссөн байх.

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

 

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх