Зам, тээврийн хөгжлийн яам болон НҮБ-ын Ази, номхон далайн нийгэм, эдийн засгийн комисс хамтран “Тээврийн бодлого, стратегид ухаалаг тээврийн технологи, Их өгөгдлийг ашиглах чадавхыг бэхжүүлэх” олон улсын семинарыг энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгон зарлаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. Орчин цаг үед төрийн байгууллагууд, тээврийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэн эдийн засгийн өсөлтийг хангах зайлшгүй шаардлагатай байна.
Ази Номхон далайн бүс нутагт замын хөдөлгөөний удирдлага, нийтийн тээвэр, зогсоол, төлбөр авах систем, хөдөлгөөний аюлгүй байдал, хэрэгжилтийг хянах зэрэгт ухаалаг тээврийн системийг нэвтрүүлж, тээврийн стратеги, бодлого, төлөвлөлтөд ашиглаж, цахимжуулах төслийн үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлнэ.
Тус арга хэмжээнд Ази, номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын 10 гаруй гишүүн улс орнуудын 20, манай улсын 30 гаруй бодлого боловсруулагчид, мэргэжилтэн, судлаачид оролцож байна.