Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ХЭРЭГЛЭЭГ БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ

2023/09/19
ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ХЭРЭГЛЭЭГ БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ
Ерөнхий сайдын захирамжаар “Ногоон технологи, ногоон эдийн засгийг дэмжих зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, цэнэглэх төвүүдийг байгуулах шийдлийг батлуулах, хэрэгжүүлэх” ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар ахлан ажиллаж байна.
 
Үүний хүрээнд өнөөдөр холбогдох яам, агентлагийн ажлын хэсгээрээ хуралдаж, цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх төлөвлөгөө, санал, шийдлээ хуваалцлаа.
Өнөөдрийн байдлаар манай улсад 709 цахилгаан тээврийн хэрэгсэл байна.
 
 
2026 он гэхэд 20.000 цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахилгаан машин цэнэглэх 1000 станц байгуулах,
Цахилгаан автомашины импортыг дэмжиж, цэнэглэгч, сэлбэгийг Гаалийн албан татвар болон НӨАТ, тээврийн хэрэгслийн болон авто зам ашигласны, зогсоолын төлбөрөөс чөлөөлөх,
Цахилгаан автомашин худалдаж авах иргэддээ хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлийг олгодог байх,
 
Одоо үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, эрх зүйн орчныг сайжруулах,
Цэнэглэгчээ эх орондоо үйлдвэрлэх, угсрах, шинэ технологи нутагшуулах санаачилгыг ямагт дэмжиж, хамтран ажиллана.
Түүнчлэн цахилгаан автомашин худалдан борлуулагч аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, засвар үйлчилгээг нь сайжруулан, инженер техникийн ажилчдаа дадлагажуулж бэлдэх, хамгийн чухал асуудал болох АЮУЛГҮЙ БАЙДАЛД нь стандарт тогтоох, шинэчлэх шаардлагатай байна.
 
Импортлоод, үйлдвэрлээд зогсохгүй БАТАРЕЙГ ДАХИН БОЛОВСРУУЛАН СЭРГЭЭХ, УСТГАХ бүхий л тогтолцоог бүрдүүлэн байгаль орчиндоо ээлтэй байна.
 
Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллага, аж ахуйн нэгжийн үйлчилгээндээ ашигладаг суудлын машины 60 хувь, хот суурин газрын нийтийн тээвэр, шуудан хүргэлт, хүнс, бараа түгээх зэрэг үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн 70 хувь, иргэдийн 5 хувь нь цахилгаан машинтай болж 2026 он гэхэд 20.000 цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ гэсэн холбогдох тооцоо, судалгааг гаргалаа.
Эдгээр шийдлээ БҮРЭН АЖИЛ ХЭРЭГ болгосноор тээврийн хэрэгслээс ялгарах хортой, хүлэмжийн хийг бууруулах ОНЦГОЙ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ юм.
 
ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ХЭРЭГЛЭЭГ БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ  
Зам, тээврийн яам Facebook