Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БУЛГАН БООМТООР ГУРВАН УЛСЫН ТЭЭВЭР ЭХЭЛЛЭЭ

2023/09/24
БУЛГАН БООМТООР ГУРВАН УЛСЫН ТЭЭВЭР ЭХЭЛЛЭЭ

Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Засгийн газар хоорондын “Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шинжаань Уйгарын Өөртөө Засах Орны Өрөмч хотоос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэрлэлт өнөөдөр /2023.09.23/  Ховд аймгийн Булган боомтоор амжилтай нэвтэрлээ.

Тус чиглэлд гурван улсын нийт есөн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэлээ.

Гурван улсын тээвэр нь БНХАУ-ын Шинжаань Өрөмч хотоос эхэлж, Монгол Улсын баруун бүс буюу Ховд аймгийн Булган боомт,  Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор дамжин өнгөрч ОХУ-ын Новосибирск хот хүртэл тээвэрлэлт гүйцэтгэнэ.

Монгол Улсаас “Монгол тээвэр нэгдэл транзит ХХК, Монложистик ХХК, Монтир транс ХХК-иудын тус бүр  тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.

БУЛГАН БООМТООР ГУРВАН УЛСЫН ТЭЭВЭР ЭХЭЛЛЭЭ  
Зам, тээврийн яам Facebook