Огноо: 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр
Концессын зүйлийн нэр: “Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4D ангиллын болгох төсөл”
Уралдаант шалгаруулалтын дугаар: УБ2023/253-28
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газар нь Монгол Улс болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг “Шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх /BOT/” төрлөөр хэрэгжих “Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4D ангиллын болгох төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.
Тус төслийн хүрээнд концесс авсан хуулийн этгээд, түүний нэгдэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын шаардлагыг хангасан 4D хяналтын кодтой нисэх буудлын хөөрч буух зурвасыг өргөтгөн хүчитгэх, тоног төхөөрөмж суурилуулах төслийг боловсруулан шинэчлэн сайжруулж, ашиглах бөгөөд төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа концессын гэрээний хугацаанд үйл ажиллагааны орлогоос нөхөж, хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ.
Төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг Концессын тухай хууль, Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам”, “Концесс олгох уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журам”-ын дагуу уралдаант шалгаруулалтыг зохион байгуулна.
Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг энэхүү зарлалын дагуу төсөлд оролцох хуулийн этгээд, түүний нэгдлийн албан бичгээр ирүүлсэн хүсэлт, мөн эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр баримт бичгийн үнэ болох 5,000,000 /таван сая/ төгрөг /Банк: Төрийн сан, Хүлээн авагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар, Данс: 100900009014/-ийг тушаасан баримтыг үндэслэн олгоно.
Уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд, түүний нэгдэл нь урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу саналыг битүүмжлэн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12.00 цагаас өмнө хүлээн авна.
Уралдаант шалгаруулалтад оролцох санал ирүүлсэн этгээд саналыг хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас өмнө урьд нь өгсөн саналаа буцаан авах, эсхүл дахин санал ирүүлэх эрхтэй.
Сонирхсон хуулийн этгээд, түүний нэгдэл нь төсөлд оролцох хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
Төрийн худалдан авах ажиллагааны газар,
Засгийн газрын IX байр, 213 тоот.
Утас: 51-263330
КОНЦЕССЫН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ | |
Зам, тээврийн яам Facebook |