Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 81 дүгээр зүйлийн 81.5.1, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 345 дугаар тогтоолын 1.2, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дүрмийн 7.3.9 дэх заалтыг тус тус үндэслэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
А. ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Хууль, эрх зүй, бизнесийн удирдлага, инженер мэргэжлийн аль нэгийг эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, улсад 12-оос доошгүй жил, үүнээс 6-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх /Төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагаар ажиллаж байсан бол давуу тал болно./;
- Бизнесийн томоохон хэлцэл дээр ажиллаж байсан туршлагатай, компанийн нэгдлийн үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах, төр, бизнесийн салбарын уялдааг ханган ажиллах мэдлэг туршлагатай байх;
- Зам, тээврийн салбарын бодлого, үйл ажиллагааны талаар мэдлэг, туршлагатай байх;
- Англи хэлний мэдлэгтэй байх;
- Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
- Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш байх, төрөл, садангийн холбоогүй байх;
- Компани болон компанийн нэгдлийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;
- Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил албан тушаал эрхлээгүй байх;
- Тодорхой албан тушаал эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх;
- Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
- Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх А3 сургалтад хамрагдсан байх,
- Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх;
Б. НЭР ДЭВШИГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Анкет, товч намтар (2022 он, маягт №1);
- Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын диплом, бусад сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
- Худалдан авах ажиллагааны А3 сертификатын хуулбар;
- Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
- Англи хэлний мэдлэгийг нотлох баримт
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /e-mongolia/;
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /e-mongolia/;
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /e-mongolia/;
- Бизнесийн томоохон хэлцэл дээр ажиллаж байсан туршлагаа нотлох баримт;
- Ашиг сонирхлын зөрчилгүй талаар нотлох баримт;
- Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй тухай тодорхойлолт;
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ ХҮЛЭЭН АВАХ ГАЗАР, ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн баримт бичгийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16.00 цаг хүртэл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам 62, Юнион төвийн 7 давхарт хүлээн авна.
Анхаарах зүйлс:
- Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороонд гэж хаяглан, сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ.
- Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ.
- Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана.
- Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
Нэмэлт мэдээллийг 99089141 дугаарын утаснаас авна уу.
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ
НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО