Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд найрамдах Киргиз улсын Тээвэр, холбооны сайд Текебаев Тилек Кыдырмаевичтай уулзлаа.
Монгол Улс, Киргизийн хувьд хамтран ажиллах олон шинэ талбар, олон шинэ боломж байна. Тодруулбал,
Киргиз Улсад болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн орнуудад мах, махан бүтээгдэхүүн, арьс шир экспортлох, хямд үнэтэй жимс, жимсгэнэ, нарийн ногоо импортлох,
Бишкек-Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Бишкек-Ташкент-Дубай, Улаанбаатар-Ташкент-Дели шууд нислэгтэй болгох
Далайд гарцгүй орнуудын хувьд бүс нутгийн дэд бүтцийн интеграцид нэгдэх
“Азийн автозамын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Киргизийн талын саналыг хүлээн авч, дэмжих
Киргизийн тал Монгол, Киргиз, Солонгос зэрэг Азийн зарим ард түмэн хөх толботой төрдгийг онцолж, Бишкек-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут гаргах асуудлаар ярилцаж дээрх асуудлуудыг ойрын хугацаанд бодит ажил хэрэг болгохоор тогтлоо.