Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МОНГОЛ-БЕЛАРУСИЙН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2023/10/27
МОНГОЛ-БЕЛАРУСИЙН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан өнөөдөр /2023.10.27/ Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны яамны Автотээврийн болон хотын зорчигч тээврийг удирдах газрын орлогч дарга Александров Антон Александровичтай уулзаж, ажлын хэсгийн протоколд гарын үсэг зурлаа.
Ажлын хэсгийн уулзалтаар хоёр улсын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, зөвшөөрлийн бичгийн ашиглалт, 2024 оны зөвшөөрлийн бичгийн тоог тохиролцлоо.
Монгол Улс Бүгд Найрамдах Беларусьтай 2003 онд “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан.
2023 оны аравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар 1067 автомашин нэвтэрсэн тээвэрлэлт хийсэн байна.
Монгол Улс, Беларусь хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон найрсаг харилцаатай улс юм.
 
 
 Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2022 оны есдүгээр сарын 20-нд Беларусь улсын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Алейник Сергей Фёдоровичтай уулзаж, хоёр улсын дэд бүтцийн хамтын ажиллагаа, ачаа тээвэр, транзит тээврийн зөвшөөрлийг нэмэгдүүлэх, замын салбарт шаардлагатай техник хэрэгслээр туслах, дан ганц тээврийн салбарт бус боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.
 
 Ташрамд дурдахад, хоёр улсын тээврийн салбарт хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд 2015 онд Улаанбаатар хотод 20 ширхэг МАЗ маркийн их багтаамжийн угсраа автобус нийлүүлсэн нь өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа юм.
 
 Мөн өнгөрсөн хугацаанд Беларусь улсаас авто замын засвар, арчлалтын 42 ширхэг техник хэрэгсэл нийлүүлээд байна.
МОНГОЛ-БЕЛАРУСИЙН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА  
Зам, тээврийн яам Facebook