Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“БҮСИЙН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ХОЛБОЛТЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ “ТЭЭВРИЙН ДОЛОО ХОНОГ 2023” ОЛОН УЛСЫН ФОРУМ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023/11/07
“БҮСИЙН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ХОЛБОЛТЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ  “ТЭЭВРИЙН ДОЛОО ХОНОГ 2023” ОЛОН УЛСЫН ФОРУМ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, бүс нутгийн олон улсын тээвэр, логистикийн хөгжилд хувь нэмэр оруулж, түлхэц үзүүлэх зорилго бүхий уг арга хэмжээ өнөөдөр /2023.11.07/-ны өдөр "RAILWAY MONGOLIA 2023" төмөр замын салбар хуралдаанаар үргэлжиллээ.
 
Арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, хэлсэн үгэндээ "Улсын Их Хурлаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ууд батлагдсанаар Монголчууд бид ирээдүйн зорилгоо тодорхойлохоос гадна, төмөр замын сүлжээг өргөжүүлэх, улсын эдийн засгийн өсөлтийг хангах, зам, тээвэр, логистикийн сүлжээ, олон улс, бүс нутагт дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
 
 
Монгол Улсын үндэсний төмөр замын сүлжээг стратегийн орд газрууд болон томоохон төслүүдтэй холбосноор уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, аж үйлдвэрийн парк байгуулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох, ингэснээр төмөр зам дагасан суурьшлын шинэ бүсүүд бий болж, ажлын байр мянга мянгаар нэмэгдэж, улсын нийгэм, эдийн засагт ихээхэн дэмжлэг болно гэж үзэж байна
 
Улсын Их Хурлаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” батлагдсанаас хойш Сайншанд-Алтанширээ, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн стратегийн онц чухал төмөр замууд баригдсанаар, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлж эхлээд байна.
Манай Улс нь Ази, Европыг холбосон ачаа тээврийн урсгалыг сайжруулж, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхээр ТРАНЗИТ-МОНГОЛ хөтөлбөрийг дэвшүүлсэн. Эдийн засгийн баруун, зүүн коридор болох Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг шинээр байгуулах, том бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд Улсын Их Хурлаас бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын төмөр замын төв коридор болох хойд хилээс урд хил хүртэлх Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлж, цахилгаанжуулж, хос төмөр замтай болгосноор Монгол Улс нь эдийн засгийн хамгийн дөт коридорын давуу байршлаа ашиглан тээвэр, логистикийн хөгжлийг шинэ шатанд гаргаж, хоёр хөрш, түүнчлэн олон улсад бодит хувь нэмрийг оруулж, эдийн засгаа бэхжүүлнэ гэдэгт итгэж байна" гэдгийг онцлон тэмдэглэв.
 
ДАЯАРШИН БУЙ ДЭЛХИЙН ЛУГШИХ СУДАС ТЭЭВЭР ЛОГИСТИК ХОЛБОЛТОО БЭХЖҮҮЛЖ, ХАМТДАА ХОЖИЦГООЁ уриан дор зохион байгуулагдаж буй “Тээврийн 7 хоног” маргааш /2023.11.08/-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн гол салбар хуралдаанаар үргэлжилнэ.
 
 
 
“БҮСИЙН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ХОЛБОЛТЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ “ТЭЭВРИЙН ДОЛОО ХОНОГ 2023” ОЛОН УЛСЫН ФОРУМ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА   
Зам, тээврийн яам Facebook