Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум арга хэмжээний хоёр дахь өдөр “Railway Mongolia 2023” төмөр замын салбар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар үйл ажиллагааг хааж үг хэллээ.
Үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, санал, шийдлээ хуваалцсан оролцогч та бүхэнд талархал илэрхийлье.
Форумын гол зорилго бол улсын хэмжээнд төмөр замын салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хил дамнасан төмөр замын коридоруудыг бий болгох, салбарын харилцаа холбоо, уялдааг сайжруулах, хөрөнгө оруулалтын төслүүдийг сурталчлах, тулгамдаж буй бусад асуудлуудыг хамтран шийдвэрлэн Монгол Улсын төмөр замын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд бодтой үр дүн гаргахыг зорьсон. Энэхүү зорилтдоо хүрсэн гэж миний хувьд дүгнэж байна.
Улс орнууд глобалчлагдаж буй энэ үед бид хамтдаа дэлхийн төмөр замын салбарын хөгжлийг судлан, ололт амжилт, туршлагад тулгуурлан Монгол Улсын төмөр замын салбарын цаашдын чиг хандлага тодорхойлох, нэг зорилготой ирээдүйг харахад энэхүү чуулганаар хэлэлцсэн асуудлууд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна хэмээн хэллээ.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ДЭД САЙД Л.ХАЛТАР: ФОРУМД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, САНАЛ, ШИЙДЛЭЭ ХУВААЛЦСАН БҮХ ХҮНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ | |
Зам, тээврийн яам Facebook |