2024-2025 оны хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр их дээд сургуульд суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын боловсон хүчнээ бэлтгэхэд онцгойлон анхаарч, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Вьетнам, ХБНГУ зэрэг орнуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, тэтгэлэгт хамруулж байна.
Үүний үр дүнд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон ОХУ-ын Тээврийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон Оросын төмөр замууд НХН-ийн хамтын ажиллагааны хүрээнд тус тус 50, нийт 100 оюутныг зам, тээврийн мэргэжлээр 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулна.
Дээрх тэтгэлгээр сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрөөс 100 хувь хөнгөлж, их дээд сургуулиас шалтгаалан сар бүр тэтгэлэг олгоно. Тэтгэлгийн материалыг https://education-in-russia.com хаягаар 2023.12.15-ний өдрийг хүртэл хүлээн авна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/RussianhouseMongolia?mibextid=LQQJ4d хаягаар
Мөн 45-46-00, 45-28-70 утсаар
Даваа- пүрэв гарагт: 09:00-18:00 цаг хүртэл
Баасан гарагт 09:00-17:00 цаг хүртэл цагт холбогдож мэдээлэл авах боломжтой.
ОХУ-Д ЗАМ, ТЭЭВРИЙН МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА | |
Зам, тээврийн яам Facebook |