2023 оныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгон зарласан.
Энэ хүрээнд Зам, тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн платформыг өнөөдөр /2023.12.21/ нээлээ. Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, 2023 оны зорилтоо бүрэн биелүүлэн, салбарынхаа 94 үйлчилгээг цахимжуулж, иргэд, аж ахуй нэгжүүддээ төрийн үйлчилгээг түгжрэлгүй,шуурхай, нээлттэй, ил тод, хүнд сурталгүй хүргэдэг боллоо.

Цаашид үйл ажиллагаагаа илүү сайжруулж, хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажиллан, цахим шилжилтэд үнэтэй хувь нэмрээ оруулсан хүн бүрд талархал илэрхийлье хэмээн онцоллоо. Зам, тээврийн хөгжлийн яам нь 26 үйлчилгээг E-Mongolia цахим үйлчилгээний порталд оруулсан байна. Салбарын нэгдсэн платформыг хөгжүүлэгч Интерактив ХХК-ийн Ерөнхий архитектор Б.Ууганбаяр, төслийн менежер Х.Отгон-Эрдэнэ платформыг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар танилцуулга мэдээлэл хийлээ.

Тухайлбал, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох, дахин олгох, шинэчлэх, лавлагаа авах, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тасалбар захиалах, хот хоорондын авто замын хураамж төлөх, салбарт олгогдож буй 21 тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах зэрэг үйлчилгээг зам, тээврийн салбарын цахим платформыг орон зай, цаг хугацаанаас хамаарахгүй авах боломжийг бүрдүүллээ.
Нэгдсэн платформтой болсноос цаасаар солилцдог байсан статистик тоон мэдээллийг цахимаар, бодит цагийн (real-time) байдлаар нэгдсэн платформоос ашиглах боломжтой боллоо. Мөн авто зам, автотээвэр, иргэний нисэх, төмөр зам, далайн тээврийн салбарын 18 системтэй интеграци хийж, нийт 156 датасет буюу цахим өгөгдлийн бүрдлийг үүсгэн, 850 төрлийн өгөгдлийг real-time-аар бүртгэж, салбарын статистик мэдээ цуглуулах, боловсруулах, нийтлэх, тайлагнах процессыг цахимжуулаад байна.

Цаашдаа тасралтгүй сайжруулалт, хөгжүүлэлт хийнэ гэдгийг Интерактив ХХК-ийн төлөөллүүд онцоллоо. Үйл ажиллагааны үеэр
Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын МТХ-ын дарга Д.Гэрэлням Салбарын дижитал шилжилтийн хүрээнд хийгдсэн ажлыг,
Бодлого, төлөвлөлтийн газрын СССХ-ийн дарга Ц.Мядагмаа “Зам, тээврийн салбарын статистик мэдээ” нэгтгэл сэдвээр илтгэл танилцуулав. Мөн арга хэмжээний үеэр Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ цахим билет, тээврийн нэгдсэн систем, Auto box аппликейшн, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн үэнэмлэх, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ цахим төлбөр авах цэг, Улаанбаатар төмөр зам ХНН зорчигчийн билет захиалга, Далайн захиргаа нь Усан тээврийн хэрэгсэл болон хөлөг онгоцны бүртгэл, тусгай зөвшөөрөл зэрэг цахимаар олгож буй үйлчилгээгээ олон нийтэд нээлттэй сурталчилж ажиллалаа.



| ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ПЛАТФОРМОО НЭЭЖ, 94 ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРЭН ЦАХИМЖУУЛЛАА | |
| Зам, тээврийн яам Facebook |
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ