Монгол Улсын Их хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Игавахара Масарү-г хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Сайд С.Бямбацогт хэлэхдээ,

Япон Улсын Засгийн газар Монгол Улсын Зам, тээврийн дэд бүтцийн салбарт олон чухал төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хөнгөлөлттэй зээл тусламж үзүүлж, хамтран ажиллаж ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд, манай улсад суух элчин сайдаар томилогдсонд баяр хүргэлээ.
Элчин сайд М.Игавахара,

Монгол Улсад томилогдсондоо баяртай байна. Манай хоёр улсын харилцаа, тэр дундаа зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлээд, талууд хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн асуудлаар санал солилцов.
Үүнд:
Нэгдүгээрт, Тус улсаас манай улсад сууж байсан өмнөх Элчин сайд Кобаяши Хироюкид төмөр замын тээврийн салбарт буцалтгүй тусламжаар хөрөнгө оруулалт хийх хүсэлт гаргасны дагуу Японы талаас Монголын төмөр замын тээвэрлэлтийг сайжруулах зорилгоор тус улсаас хэрэгжүүлж байсан буцалтгүй тусламжийг өргөтгөх байдлаар тусламж үзүүлэх шийдвэр гаргасан.
Уг буцалтгүй тусламжийн хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн шугам төмөр зам дахь бага радиустай 2 ширхэг тойруу тахирыг Япон Улсын Маружёо компанийн М-01 бэхэлгээтэй төмөр бетон дэртэй болгон хүчжүүлэх, Замын-Үүд өртөөнд ачиж, буулгах 2 дугаар талбайд өргөтгөл, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл авахад зарцуулахаар төлөвлөөд байна гэж Сайд С.Бямбацогт ярилаа. Мөн төмөр замын тээвэрлэлт, түүний аюулгүй байдалд чухал шаардлагатай төслийг дээрх буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх болсонд талархал илэрхийлж, төслийн эхлүүлэх хугацаа болон бэлтгэл ажлын талаарх мэдээлэл солилцов.

Хоёрдугаарт, Талуудын уулзалтаар яригдсан өөр нэг чухал сэдэв бол Чингис хаан нисэх онгоцны буудлын өргөтгөлийн асуудлаар ярилцлаа. Агаарын тээврийн либералчлалыг идэвхтэй хэрэгжүүлж байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд олон улсын нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлж, агаарын харилцааг өргөжүүлснээр олон улсын нийт нислэгийн тоо 2022 онтой харьцуулахад 114%-иар өсөж, 2023 оны 12 сарын 17-ны өдрийн байдлаар 1 сая 262 мянга 214 зорчигч тээвэрлэсэн байна. Мөн 2023 оны 7 дугаар сараас эхлэн орон нутгийн 8 чиглэлд хуваарьт нислэгийг сэргээснээр, нийт 403,944 зорчигч тээвэрлэж орон нутгийн нислэг 2019 онтой харьцуулахад 29%-иар, 2022 онтой харьцуулахад 30%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
“Чингис Хаан” олон улсын нисэх буудлаар зорчих олон улсын болон дотоодын зорчигчдын тоо 2023 оны 12 сарын 17-ны байдлаар 1,666,158 хүрсэн бөгөөд 2024 онд мөн адил эрчимтэй нэмэгдэж цаашид жил бүр 10 орчим хувиар өсөх хандлагатай байна. Бид ирэх онд нийт зорчигчдын тоог 2,2 саяд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Энэ байдлаар “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудлын хүчин чадал ойрын хугацаанд дээд хэмжээндээ хүрч цаашид, онгоцны буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ терминал барих ажлыг эхлүүлэх бодит хэрэгцээ, шаардлага үүсэж байна. Тиймээс нисэх онгоцны буудлын нэмэлт терминал барих ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлыг мөн Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, тусламж болон ЖАЙКА-ын буцалтгүй тусламжаар хамтад нь хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа тул энэ чиглэлээр Элчин сайд Игавахара Масарү таныг дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүссэн юм.




Нэмэлт мэдээлэл хүргэхэд,
Нарны зам, Нарны гүүр, Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудал, Их багтаамжийн нийтийн тээврийн автобус зэрэг томоохон төслүүдийг тус улстай хамтран амжилттай хэрэгжүүлсэн
| ИГАВАХАРА МАСАРҮ: ХОЁР УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ БЭХЖҮҮЛНЭ | |
| Зам, тээврийн яам Facebook |
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ