Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам,тээврийн сайд Н.Төмөрхүү Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын 7 дугаар уулзалтад оролцлоо.

2015/05/25
Зам,тээврийн сайд Н.Төмөрхүү Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын 7 дугаар уулзалтад оролцлоо.

 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын 7 дугаар уулзалт 2015 оны 5 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд ОХУ-ын Уфа хотноо зохион байгуулагдав. Энэхүү уулзалтад ШХАБ-ын  гишүүн 6, ШХАБ-ын  ажиглагч 5, Беларусь, Турк зэрэг яриа хэлэлцээний түнш орнуудын Тээврийн сайд нар болон АСЕМ, АНДЭЗНК-ын төлөөлөгчид оролцов.

Монгол Улс 2004 оноос хойш ШХАБ-ын ажиглагч улсын оролцоотой байж ирсэн. Монгол Улсыг төлөөлж Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү ШХАБ-ын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын 7 дугаар уулзалтад анх удаагаа оролцов. 

Энэхүү уулзалтаар ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнууд хоорондын тээврийн сүлжээг харилцан уялдаатай хөгжүүлэх, тээврийг хөнгөвчлөх, тээврийн салбарын дэд бүтэц болон төмөр замын үйл ажиллагааны хамтарсан төслүүдийг хөгжүүлэх, тээврийн салбарын аюулгүй байдлыг хангаж, шинэ дэвшилтэт технологи болон ухаалаг тээврийн системыг нэвтрүүлэх зэрэг асуудлуудын талаар хэлэлцсэн. Талын зам төслийн хүрээнд Сайд Н.Төмөрхүү Монгол улсын авто зам, төмөр замын дамжин өнгөрөх коридор, бүс нутгийн тээврийн сүлжээнд Монгол улсын оролцооны талаар танилцуулав.

 

 

 

Зам,тээврийн сайд Н.Төмөрхүү Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын 7 дугаар уулзалтад оролцлоо.  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх