Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн нэр бүхий 9 ажилтан өнөөдөр тангаргаа өргөлөө.
”Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Тангараг өргөх ёслолд Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт болон албаны бусад төлөөлөл оролцож, Төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөсөн хүмүүст салбарын нэрийн өмнөөс амжилт хүсэж, өргөсөн тангарагтаа үнэнч, амжилт бүтээл дүүрэн ажиллахыг хүслээ.