Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлт зорилтод Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр тусгасан.
Хуурай боомтыг төвийн бүсэд Улаанбаатар, Хөшигийн хөндий, Сайншанд, Замын-Үүд, Алтанбулагт, зүүн коридорт Бичигт, Чойбалсан, баруун коридорт Ховд гэсэн найман байршилд байгуулахаар тодорхойлсон.
Үүний хүрээнд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт БНХАУ-ын Хэбэй мужид ажиллаж байна.
Хэбэй мужийн боомт нь 2 сая.тонн ачаа ачиж буулгах хүчин чадалтай, хятад улсдаа наймдугаарт ордог хуурай боомт.
Нийт 15км2 буюу 1500 га талбай бүхий тус боомт тусгай зориулалтын 8 төмөр замтай төдийгүй авто замын сүлжээнд холбогджээ.
Бээжин хот, Тяньжин, Хэбэй мужийг холбосон энэхүү хуурай боомт нь худалдаа, үйлдвэрлэлийн гол зангилаа болон хөгжиж, 2025 он гэхэд одоо байгаа хүчин чадлаа жилд 10 САЯ ТН болгон өргөжүүлэх төлөвлөлт хийснээ танилцууллаа.
Манай улсын хувьд газар зүйн байршлын давуу талаа түшиглэн энэ онд Дорноговь аймгийн Замын-Үүдэд Бүс нутгийн логистикийн төвд олон улсын Хуурай боомт байгуулахаар ажлаа эхлүүлээд бйана.
Хуурай боомтын ач холбогдол нь:
Монгол Улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдааны өртгийг бууруулах буюу тээврийн зардал, тээвэрлэлтийн хугацааг бууруулах
Бүс нутгийн транзит тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх хилийн шилжүүлэн ачилтын зарцуулах хугацааг 2 дахин бууруулах
Орос, Хятад хөрш орнуудын зах зээлийг цаашлаад Ази-Европыг холбож, дамжин өнгөрөх тээврийн орлогыг нэмэгдүүлэх
Дотоод экспорт, импортын худалдааны эргэлтийг сайжруулах зэрэг ач холбогдолтой.