Улс орны хэмжээнд нүүрлээд байгаа зудын гамшгийг богино хугацаанд даван туулах, эрдэнэт мал сүргээ авран хамгаалах, малчдад туслах зорилгоор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс 500 сая төгрөг хандивласныг өнөөдөр Улсын Онцгой Комисст хүлээлгэн өглөө.
Уг хандивыг ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуянд УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд гардуулж өгөх үеэрээ “Улс оронд нүүрлэсэн зудын гамшгийн эсрэг төр, хувийн хэвшил, хүн бүр хамтын хүчээр тэмцэхийн чухлыг УБТЗ-ын хамт олон сайтар ойлгож байгаа тул энэхүү хандивыг өгч байна.
Хандивын аянд УБТЗ-ын 16 мянган төмөр замчид нэгдсэнээс гадна тус нийгэмлэгийн 7 мянга гаруй ахмадууд нэгдсэнийг онцлон дурдлаа.
ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян УБТЗ-ын хамт олонд талархсан сэтгэлээ илэрхийлээд Улсын Онцгой Комиссын талархлыг гардуулж өглөө