Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА /талбай түрээслэх/

2024/03/12

Улаанбаатар хот                                                                                                                                                        2024.03.12

Зам, тээврийн хөгжлийн яамны өргөтгөлийн “Б” байрны 1 дүгээр давхрын талбайд нийтэд үйлчлэх “Кофе шоп” байгуулах хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтад урьж байна.

Сонирхсон хуулийн этгээд нь өөрийн хөрөнгөөр захиалагчийн бэлтгэсэн ажлын даалгавар, зураг төслийн дагуу засвар, тохижилтын ажлыг гүйцэтгэж нийтэд үйлчлэх “Кофе шоп”-ыг ашиглалтад хүлээлгэн өгөх ба тус үйлчилгээний газарт эмх цэгц зохион байгуулалт, ёс зүйг эрхэмлэж үйлчилгээг явуулах бөгөөд олсон орлогоороо зардлаа нөхөж ажиллана.

Байршил: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Зам, тээврийн хөгжлийн яамны өргөтгөлийн“Б” байрны 1 дүгээр давхрын 40 м.кв талбай;

Талбайг түрээслүүлэх үнийн доод хэмжээ 400.000.0 ₮ (Дөрвөн зуун мянган төгрөг/ 1 сар)

Сонирхогч хуулийн этгээд нь урилгад заасан бүх бичиг баримтыг битүүмжилсэн байдлаар эх хувийг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагаас өмнө “Зам, тээврийн хөгжлийн яам”-ны А байранд /Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын 13-р байр 1-р давхарт/ хүлээлгэн өгнө.

Тус өдрийн 16:30 минутад сонгон шалгаруулалтын оролцогчдод мэдээллийг нээлттэй зарлах болно.

Сонирхсон хуулийн этгээд нь дараах баримт бичигт тусгагдсан материалуудыг бүрдүүлэн ирүүлнэ. Үүнд:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай албан бичиг;
  2. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, ерөнхий танилцуулга;
  3. Үйл ажиллагаа явуулах нарийвчилсан төлөвлөгөө;
  4. Нийгэмд үзүүлэх нөлөө, ажлын байр нэмэгдүүлэх тооцоо;
  5. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга/;
  6. Аж ахуйн нэгж байгууллагын чадавхыг харуулах мэдээлэл /татвар, нийгмийн даатгал гэх мэт/;
  7. Зам, тээврийн хөгжлийн яамны өргөтгөлийн “Б” байрны 1 дүгээр давхрын 40 м.кв талбайг тохижуулах урьдчилсан зураг төсөл;
  8. Үйл ажиллагааг хэрэгжүүлэх тоног, төхөөрөмж, дагалдах хэрэгслийн мэдээлэл;
  9. Талбайг түрээслэх үнийн санал;

Тодруулга мэдээллийг дор дурдсан хаягаар хандан авч болно.

ТЗУГ-ын мэргэжилтэн А.Оюунболд Oyunbold@mrtd.gov.mn, 99055640;

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА /талбай түрээслэх/  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх