Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫГ ХОЛБОХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДЛАА

2024/04/04
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫГ ХОЛБОХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДЛАА
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлж Улсын төмөр замын газрын дэд дарга Ан Лушэн нар өнөөдөр /2024.04.02/ гарын үсэг зурлаа.
 
Тус хэлэлцээр байгуулагдсанаар 10 гаруй жил хүлээгдэж байсан Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг барих, бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс тавигдаж байна.
 
 
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замаар нэг жилд 30 сая.тонн ачаа тээвэрлэнэ.
 
Тус ажлын хэсэгт Зам, тээврийн хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн төлөөлөл ажилласаж, нийт 4 удаагийн уулзалт, 6 удаа хэлэлцээрийн төслийг харилцан солилцсон юм.
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫГ ХОЛБОХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДЛАА   
Зам, тээврийн яам Facebook