Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд удаа дараа даац хэтрүүлэн тээвэр хийж, авто зам эвдсэн зөрчил илэрлээ.
Тодруулбал, Багануур авто зам АЗЗА ТӨХК-ийн хариуцан ажилладаг Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замд том оврын машинууд даац хэтрүүлэн тээвэр хийж, тус замын 88 дахь км-т эвдрэл, гэмтэл үүсгэжээ.
Даац хэтрэлтээс үүдэлтэй автозамын эвдрэл гэмтлийн улмаас тухайн хэсэгт осол аваар гарах цаашлаад иргэдийн амь нас, аюулгүй байдалд эрсдэл тулгарч байна.
Иймд даац хэтрүүлэн тээвэрлэлт хийхгүй байхыг анхааруулж байна.